АНУ-ын Төрийн департамент зүгээс энэ аялалыг шүүмжилсээр байтал GOOGLE  компанийн захиралуудын зөвлөлийн дарга, топ-менежер Эрик Шмидт,  Нью-Мексико мужийн амбан захирагч Билл Ричардсон нар өнөөдөр Хятад  улсаас БНАСАУ руу ниссэн байна. Дипломат хүрээний эх сурвалжаас иш татан  Ренхап агентлаг ингэж мэдээлсэн байна. Шмидт, Ричардсон нарын БНАСАУ-д  зочилох гэсэн санааг “утга учиргүй зүйл” гэж урьд нь Төрийн  департаментийн төлөөлөгч Виктория Нуланд нэрлэж байсан юм. Тэд Пхеньянд  хувийн журмаар зорчиж байгаа бөгөөд АНУ-ын албан ёсны төлөөлөгчид гэж  үзэж болохгүй гэж тэр тэмдэглэсэн байна. Шмидт, Ричардсон нар Эйр чайна  компанийн байнгын нислэгээр БНАСАУ руу ниссэн байна гэж тус агентлаг  уламжилжээ.
                    