logo
Грекийн таксины жолооч нар цагдаа нартай мөргөлдлөө

Грекийн таксины жолооч нар цагдаа нартай мөргөлдлөө

2011/07/23
Грекийн Афин хотод зам тээврийн яамны гадна эмх замбараагүй байдал үүсч,  мөргөлдөөн гарчээ. Цагдаа нар жагсаал хийсэн таксины жолооч нарыг яамны барилга руу нэвтрэхээс хамгаалсан байна. Үйлдвэрчний эвлэлийн төлөөлөгчдийн зам тээврийн яамны сайдтай хийсэн хэлэлцээр үр дүнд хүрэлгүй өндөрлөөд байсан юм. Энэ сараас шинэ хууль хэрэгжиж эхэлснээр такси жолоодох эрх авах нь илүү хялбар болсон учраас энэ төрлийн үйлчилгээ эрхэлдэг хүмүүсийн хоорондох өрсөлдөөн нэмэгджээ. Таксины жолооч нар энэхүү хуулийг эсэргүүцэж байгаагаа илэрхийлэн жагссан байна. Шинэ хууль нь  ажлын байрыг нэмэгдүүлж, авилгыг бууруулах илүү шударга тогтолцоог бий болгоно гэж Грекийн засгийн газар мэдээлжээ. Өнгөрсөн жил Европын холбоо, ОУВ сангаас анхны санхүүгийн тусламж авах үеэрээ Грек улсын засгийн газрын хэрэгжүүлэхээр санал нэгдсэн шинэчлэлтүүдийн нэг хэсэг нь худалдааны хоригийг хүчингүй болгох байсан юм. Ийнхүү жолооч нар жагсаал зохион байгуулсан нь сүүлийн хоёр өдрийн хугацаанд үймээн үүсгээд байна. Тэд машинаараа боомт болон нисэх буудлын замуудыг хааж, замын хөдөлгөөнд саад учруулжээ. Ийнхүү аялал жуулчлалын гол улирлын үеэр жагсаал хийсэн жолооч нарыг аялал жуулчлалын албаны хүмүүс шүүмжилсэн байна.
Э.АМАР

Сэтгэгдэлүүд

Дээш