logo
Хойд Хятадад баригдаж буй Цөмийн эрчим хүчний станц удахгүй ашиглалтанд орно

Хойд Хятадад баригдаж буй Цөмийн эрчим хүчний станц удахгүй ашиглалтанд орно

2013/01/31
Хойд Хятадын Лианон мужийн нутагт орших Хонгянхэ Цөмийн эрчим хүчний станцын 1-р блок цөмийн гинжин урвалыг удирдлагатай явуулж чадсанаараа ашиглалтанд ороход тун дөхөөд байна.

Энэ сарын 16-нд Хонгянхэ Цөмийн эрчим хүчний станцын 1080 МВт-ын хүчин чадалтай нэг реактор критик чадалдаа хүрлээ хэмээн Хятадын Эрчим Хүчний Корпораци болон Хятадын Гуандон ЦЭХ-ний Компаниас мэдээллээ. Энэхүү реактор нь CPR-1000 төрлийн даралтат усан дөрвөн реакторуудаас хамгийн түрүүнд баригдаж эхэлсэн нь юм. 2014 оны сүүлч гэхэд бусад гурван реакторууд нь ашиглалтанд бүрэн орох төлөвлөгөөтэй байна.

CPR-1000 нь Гуандон мужийн Лингао болон Даяа Баяа дахь реакторуудтай адил Арева компанийн барьсан даралтат усан реактор юм.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш