logo
Монгол хүү АНУ-ын алдартай инээдмийн шоуны жүжигчин болжээ

Монгол хүү АНУ-ын алдартай инээдмийн шоуны жүжигчин болжээ

2019/05/30

Америкийн алдарт “Nickelodeon” телевизийн  инээдмийн шоунд Монгол хүү тэнцэж, албан ёсны жүжигчнээр ажиллахаар болжээ. Тус телевизийн уран бүтээлчид 1994-2005 онд “Saturday Night Live”-аараа 10 улирал тасралтгүй үзүүлж ирсэн “All that” инээдмийн шоугаа эргэн сэргээж байгаагаа зарласан байна.

Дэлхийн алдартай уг шоунд жүжигчнээр шалгуулахаар 12-15 насны 20 мянган хүүхэд өрсөлдсөнөөс АНУ-ын Чикаго хотод амьдардаг С.Чингүүн гэдэг Монгол хүү тэнцэж, “All That" шоуны албаны ёсны жүжигчнээр ажиллахаар болжээ.

Тэрбээр зөвхөн Монгол төдийгүй нийт Азиудын төлөөлөл болж “All That” шоунд нэгдэж байна. С.Чингүүн ширүүн өрсөлдөөн дундаас шалгарсан авъяаслаг хүүхдүүд болох Рийс Кадделл, Габриэл Грийн, Натан Жанак, Кейт Годфри, Райн Алесси, Лекс Лампкин нарын хамт тоглох гэнэ.

Шоуны эхний дугаар зургадугаар сарын 15-нд “Nickelodeon” сувгаар цацагдах юм байна. Олон улсын хэмжээний шоунд анх удаа албан ёсоор сонгогдож, 328 сая америкчуудын өмнө “Saturday Night Live” шоугаар Монгол хүү учран золгох нь ээ.

Сэтгэгдэлүүд

Дээш