logo
“Бяцхан зорчигч” нэгдсэн арга хэмжээг зохион байгуулж байна

“Бяцхан зорчигч” нэгдсэн арга хэмжээг зохион байгуулж байна

2019/05/30
Монгол Улсын Засгийн газрын 163 дугаар тогтоолоор батлагдсан “Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах үндэсний хөтөлбөр (2019-2023он) ”Тээврийн цагдаагийн албаны 2019 оны үйл ажиллагааны төвөвлөлтийг хэрэгжүүлэх Улсын хэмжээнд хүүхэд өртсөн зам тээврийн осол, хэрэг, нас баралт,гэмтлийг бууруулах, түүнээс урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлэг мэдээлэл өгөх зорилгоор “Бяцхан зорчигч” нэгдсэн арга хэмжээг зохион байгуулан ажиллаж байна.

Улсын хэмжээнд 2019 оны эхний 4 сарын байдлаар хүүхэд өртсөн осол, хэрэг 219 бүртгэгдэж, хэргийн улмаас 11хүүхэд нас барж, 56 хүүхэдхүнд, хүндэвтэргэмтэлавсныгөмнөх оны мөн үетэй харьцуулахад хэрэг 1.9 хувь, нас баралт 2 дахин, гэмтсэн хүүхэд 93.1 хувиар тус тус өссөн үзүүлэлттэй байна.

Үйлдэгдсэн зам тээврийн ослын 65.7% хувь нь нийслэлд, 34.3% хувь нь орон нутагт гарч, ослын улмаас гэмтсэн хүүхдийн 57.2 хувь нь нийслэлд,42.8 % хувь нь орон нутагт бүртгэгдэж, амь насаа алдсан хүүхдийн 92% хувь нь орон нутгийн замд тээврийн хэрэгсэлд буруу тээвэрлэсний улмаас,нийслэд гэмтэж бэртсэн 109 хүүхдийн 92 нь буюу 81% хувь нь  явган зорчигч хэлбэрээргарцгүй газраар,ганцаараа  замын хөдөлгөөнд оролцох үедээ зам тээврийн осолд өртөж амь нас нь хохирсон байна.
 
Ийм учраас тээврийн цагдаагийн албанаас тээврийн хэрэгсэлд хүүхдийг буруу тээвэрлэсэн жолооч, 10 хүртэлх насны хүүхдийг харгалзах хүнгүй замын хөдөлгөөнд оролцуулсан эцэг эх, асран хамгаалагч, бүх шатны боловсролын байгууллагын  албан тушаалтан нарыг  хяналт шалгалт зохион байгуулан илрүүлж тодорхой хугацаагаар  Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн сургалтад хамруулах, зөрчлийн бүртгэлийн санд бүртгэж эхний ээлжинд анхааруулах  ажлуудыг зохион байгуулан ажиллаж байна.
 
Иймд хүндэт эцэг, эх ,асран хамгаалагч, багш сурган хүмүүжүүлэгч та бүхнийг 10 хүртэлх насны хүүхдийг замын хөдөлгөөнд оролцуулахдаа хууль, дүрмэнд заасны дагуу заавал харгалзах хүнтэй оролцуулах, харгалзах хүн нь хүүхдийг  хөтөлж /үүрэх, тэврэх/  тээврийн хэрэгсэлд тээвэрлэх үедээ биеийн өсөлтөд тохирсон хамгаалалтын суудал, хамгаалалтын хэрэгслэл,болон суудлын бүсийг зохих дүрэм журмын дагуу зөв  хэрэглэж хөдөлгөөнд оролцохыг Тээврийн цагдаагийн албанаас зөвлөж байна.

Сэтгэгдэлүүд

Дээш