"Ganganam  style"  хитыг зохиогч, өмнөд солонгосын  дуучин Пи Эс Вай  нэрээрээ алдаршсан Пак Чэ Сан 2014 онд Өвлийн олимп болох оросын рашаан  сувилалын Сочи хотод энэ 4-р сард тоглох болно. “4-р сарын 13-нд “Скай  Клаб энд Концерт Холл”-ын тайзан дээр Пи Эс Вай рэпер тоглох болно. Европа  плюс ТВ-гийн Хит Нон Стоп үдэшлэг дээр тоглохын тулд Солонгосын дуучин  ОУ-д анх удаа ирэх юм гэж” зохион байгуулагчид нь мэдэгдсэн байна.Энэ  үдэшлэг дээр Пи Эс Вай-гаас гадна оросын дуучид дуулах юм байна. Тэдний  нэр дараа нь тодроно. "Ganganam  style" хит 2012 оны хамгийн шуугиантай үйл  явдал болсон юм. Энэ дууны клип 7 сарын дотор YOUTUBE  дээр дээд хэмжээний  1,4 тэрбум үзэгчдийг цуглуулж чадсан юм.
                    