logo
Нэг баррель нефтийн үнэ 270 ам.доллар болж өсөж болзошгүй гэнэ

Нэг баррель нефтийн үнэ 270 ам.доллар болж өсөж болзошгүй гэнэ

2013/03/18
Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага ойрын ирээдүйд нефтийн үнэ 2,5 дахин өснө гэсэн таамаг дэвшүүлжээ. Тэд 2020 онд хойд тэнгисийн Brent маркийн нэг баррель нефтийн үнэ 270 ам.доллар.байх болно гэж тооцоолжээ. Одоо нэг баррель нефть нь 110 ам.доллар байгаа юм байна.

Нефтийн үнийн өсөлтийн шалтгаан нь Азид, юуны түрүүнд Хятад, Энэтхэг болон Индонези улсуудад нефтийн эрэлт хэрэгцээ өссөнтэй холбоотой аж.  ЭЗХАХБ-ын тэмдэглэж байгаагаар, өнгөрсөн долоо хоногт нефть болон хийн хэрэглэгчдийн хэрэглээний нийт хэмжээ хоёр дахин нэмэгдсэн бөгөөд цаашид нэмэгдэнэ гэдэгт итгэлтэй байна.

Түүнчлэн нефтийн үнийн үсрэлт нь олборлолт буурч байгаатай холбоотой байж мэднэ. Шинэ орд газрууд нь  нөөц багатай байгаа гэж олон улсын байгууллагуудын шинжээчид мэдэгдэж байна. Тэдгээрийн олборлолт нефтийн компаниудад нилээд өндөр өртгөөр тусч байна.

Өнөөг хүртэл нэг баррель нефтийн түүхэн дээд үнэ 150 ам. доллароос арай доогуур байсан. Энэ шалтгаанаар олон шинжээчид нефтийн үнийг 270 ам.доллар болгоно гэж төсөөлж байна.

Нөгөөтэйгүүр АНУ-ын Эрчим хүчний яам нефтийн үнэ өсөхгүй бөгөөд 2020 он гэхэд одоогийн түвшинд байх болно гэж үзэж байна. Нефтийн хэрэглээ дэлхий дахинд өсөх болно гэдгийг тус байгууллага хүлээн зөвшөөрчээ.

Сэтгэгдэлүүд

Дээш