Вьетнамд 5 настай хүүхэд H5N1 шувууны ханиадаар өнөөдөр нас барлаа гэж  орон нутгийн эмч нар мэдээлжээ.Энэ нь 2012 оны нэгдүгээр сард тус улсад  шувууны ханиад гарсан үеэс хойшхи хугацаанд гарсан анхны тохиолдол юм.  ДЭМБ-ын гаргасан баримтаар, 2003 онд Вьетнамд “шувууны “ханиадны улмаас  62 хүн нас баржээ. Энэ нь Зүүн-Өмнөд Азид нас баралтын хамгийн их өндөр  үзүүлэлт . Нөгөөтэйгүүр, H5N1 ханиадын халдвар хөрш зэргэлдээ Камбож  улсад гарсан бөгөөд тэнд жилийн эхэн үеэс нийт 8 хүн нас баржээ.
                    