Ирэх санхүүгийн жилд АНУ-аас кибер аюулгүй байдалд 4,7 тэрбум доллар  зарцуулна. Холбооны төсвийн төслийн дагуу кибер тагнуулд гаргах хөрөнгө  өнөөгийнхээс 800 сая доллароор илүү их байх болно. Одоо хакеруудын  дайралт АНУ-ын аюулгүй байдалд терроризмээс илүү их ноцтой аюул учруулж  байна гэж тагнуулын алба дүгнэв. Энэ оны 9-р сарын нэгэнд эхлэх  санхүүгийн жилд Барак Обамагийн засаг захиргаа цэргийн зорилгоор 624  тэрбум гаруй доллар гаргах төлөвлөгөөтэй байна.
                    