logo
МОСАХ-ны сэтгүүлчид “Аттила Байк Тур”-ын дугуйн аялалд оролцов

МОСАХ-ны сэтгүүлчид “Аттила Байк Тур”-ын дугуйн аялалд оролцов

2013/04/16

Монголын Сайтын Холбоо удахгүй болох Дэлхийн Хэвлэлийн Эрх Чөлөөний Өдрийг угтан гишүүн сайтуудынхаа дунд олон талт үйл ажиллагааг зохион явуулж байгаа билээ. Спорт өдөрлөгийн хүрээнд хийсэн нэгэн арга хэмжээ нь өнгөрсөн амралтын өдөр “Аттила Байк Тур” дугуйн клубээс зохион байгуулдаг уулын дугуйн аялалд оролцсон явдал байсан юм. Дугуйн замгүй хотод ажиллаж амьдардаг ч дугуй унах хүсэл сонирхолтой олон зуун хүүхэд залууст зориулж “Аттила Байк Тур” ХХК нь жилийн дөрвөн улиралд дугуйн аялал, амралтыг хотоос зайдуу замд янз бүрийн маршрутаар зохион байгуулдаг юм байна. Энэ нь дугуй сонирхогчдыг чөлөөт цагаа эрүүл агаарт идэвхитэй, зөв боловсон өнгөрүүлэх, унадаг дугуйг олон нийтэд хэвшүүлэх зорилготой бөгөөд долоо хоног бүрийн Бямба гарагт ойрын зайн аялалаа тогтмол зохион явуулдагийг уламжлахад таатай байна. Сэтгүүлчдийн оролцсон энэ удаагийн аялалд байнгын аялагч, сонирхогчдоос гадна дугуйн спортын Азийн аварга Т.Энхжаргал, дасгалжуулагч Т.Даваатогтох зэрэг мэргэжлийн дугуйн тамирчид амралтын өдрөөрөө дугуйн аялал хийж хамтдаа явсан нь олзуурхууштай байсан юм. Аяллын замын урт талдаа 15 км урттай ба дугуйн спортын ОУХМ Б.Болд-Эрдэнэ аялагчдыг удирдаж, заавар зөвлөмж өгч байлаа. Хэрвээ уншигч та дугуйн аялалд хамрагдаж нэгэн өдрийг дурсамжтай бас адал явдалтай өнгөрүүлэхийг хүсвэл “Аттила Байк Тур”-ын дараах фэйсбүүк хуудаснаас мэдээлэл авч болно. http://www.facebook.com/groups/AttilaTour.Mongolia/

5487_10200402879127881_1890387952_n21007_10200402873167732_881366111_n59740_10200402886088055_1931557825_n64448_10200402883807998_7179451_n66743_10200402896048304_635875859_n71445_10200402908808623_1860340927_n (1)150699_10200402849847149_1560723776_n156587_10200402834926776_1668332667_n
528176_10200402900488415_902436336_n528191_10200402903608493_1426548545_n528206_10200402826726571_1952815292_n (1)529524_10200402845247034_1015196411_n531857_10200402839646894_180896140_n532184_10200402888248109_88046878_n533884_10200402857927351_417285733_n536175_10200402830326661_1960158884_n539861_10200402861607443_820973176_n539861_10200402871327686_359938451_n541419_10200402889208133_567242522_n541633_10200402882687970_1750081735_n544751_10200402859367387_106941863_n553046_10200402851407188_1088290233_n554114_10200402831966702_1687584420_n

526403_10200402910528666_1426386629_n (1)

Сэтгэгдэлүүд

Дээш