logo
Ч.Улаан сайд сэтгүүлчидтэй ярилцана

Ч.Улаан сайд сэтгүүлчидтэй ярилцана

2013/04/16
Шинэчлэлийн Засгийн газрын гишүүд долоо хоног бүрийн лхагва гаригт сэтгүүлчидтэй уулзалт хийж, тэдний асуултад хариулж нээлттэй ярилцаж байгаа. Гадаад харилцааны яамны “Зөвшилцөл” танхимд 4 дүгээр сарын 17 буюу маргааш 12.00 цагт болох энэ уулзалтад Сангийн сайд Ч.Улаан оролцоно.

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг эхний уулзалт ярилцлагад оролцсон бөгөөд Шадар сайд Д.Тэрбишдагва, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Сайханбилэг, Хууль зүйн сайд Х.Тэмүүжин, Уул уурхайн сайд Д.Ганхуяг, Зам, тээврийн сайд А.Гансүх, Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр, Барилга, хот байгуулалтын сайд Ц.Баярсайхан, Эрчим хүчний сайд М.Сономпил, Хөдөлмөрийн сайд Я.Санжмятав нар оролцоод байгаа юм гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

Сэтгэгдэлүүд

Дээш