logo
АОХН-ийн тугийг Эль Сальвадорт улсад даваа гаригт шилжүүлнэ

АОХН-ийн тугийг Эль Сальвадорт улсад даваа гаригт шилжүүлнэ

2013/04/27
АОХН-ийн Сайд нарын VII бага хурал даваа гарагт эхлэх гэж байна. Өчигдөр Чуулга уулзалтын төлөөлөгчдийн хамтарсан хуралдаан Парламентчдын, Иргэний нийгмийн, Эмэгтэйчүүдийн, Залуучуудын, Бизнесийн ардчиллын чуулга уулзалтууд, АОХН-ийн Удирдах Зөвлөлийн 8 дугаар хуралдаан болсон.

Харин өнөөдөр Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэг /АОХН/-ийн Сайд нарын долдугаар бага хурлын чуулга уулзалтууд албан ёсоор эхэлж байна. Хурал Төрийн ордны Их танхимд эхэлсэн ба хуралдааныг УИХ-ын гишүүн Р.Амаржаргал даргалж, Ерөнхий сайд Н.Алтанхуяг нээн үг хэллээ.

Чуулга уулзалтууд маргааш мөн үргэлжлэх юм байна. Түүнчлэн “Ардчиллын төлөөх нээлттэй засаглалыг төлөвшүүлэх нь”, “Ардчилсан шилжилтийг дэмжих нь: АОХН-ийн Молдов, Тунис дахь туршлага, Киргиз, Мьянмарт хэрэг болох сургамж” зэрэг бүгд хуралдаанууд болох юм байна.

Харин АОХН-ийн Сайд нарын 7 дугаар Бага хурал энэ сарын 29-н буюу даваа гарагт эхэлнэ.

Ингээд дэлгэрэнгүй хөтөлбөрийг хүргэж байна

4 дүгээр сарын 28, Ням гараг

09:00-10:30 Чуулга уулзалтууд (үргэлжлэл)
Парламентын чуулга уулзалт: Төрийн ордны “Б” танхимд
Иргэний нийгмийн чуулга уулзалт: Корпорейт -3 зочид буудалд
Эмэгтэйчүүдийн чуулга уулзалт: Кемпински зочид буудалд Залуучуудын чуулга уулзалт: Хүүхдийн ордонд

11:00-12:30 “Ардчиллын төлөөх нээлттэй засаглалыг төлөвшүүлэх нь” сэдэвт бүгд хуралдаан
Байр: - Төрийн ордны Их танхим
Оролцох хүний тоо: - 350-400
Ажлын хэл: - монгол, англи
Модератор: -
Панелист: - Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх
газрын дарга, УИХ-ын гишүүн Ч.Сайханбилэг
- Филиппины Төсөв, менежментын яамны Дэд сайд ноён Ричард Мояа
- Индонезийн Ерөнхийлөгчийн Стратегийн санаачлага, олон улсын хамтын ажиллагааны асуудал эрхэлсэн Дэд сайд хатагтай Тара Хидаяат
- Индонезийн Publish What You Pay ТББ-ын Үндэсний зохицуулагч Маръяти Абдулла

12:45-14:00 Өдрийн зоог
§ Засгийн газар, парламентын, эмэгтэйчүүдийн чуулганы төлөөлөгчид Төрийн ордны 4 дүгээр давхрын зоогийн газарт, (Хариуцагч: ГХЯ-ны ДЁА)

§ Залуучууд, иргэний нийгмийн чуулганы төлөөлөгчид “Элит” төвийн зоогийн газарт тус тус өдрийн зоог барина. (Хариуцагч: ГХЯ-ны ДЁА)

14:00-15:30 “Ардчилсан шилжилтийг дэмжих нь: АОХН-ийн Молдов, Тунис дахь туршлага, Киргиз, Мьянмарт хэрэг болох сургамж” сэдэвт бүгд хуралдаан
Байр: - Төрийн ордны Их танхим
Оролцох хүний тоо: - 350- 400
Ажлын хэл: - монгол, англи
Модератор: - Стэнфордын Их сургуулийн профессор Ларри
Даймонд
Панелист: - Словакийн Шадар сайд бөгөөд Гадаад хэргийн сайд Мирослав Лайчак
- Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан
- Киргизийн Гадаад хэргийн сайд Эрлан Абдылдаев
- Эстонийн Гадаад хэргийн Дэд сайд Март Лаанемае
- Европын Ардчиллын сангийн Гүйцэтгэх захирал Йержи Помиановски
- АНУ-ын ТНБД-ын Ахлах зөвлөх Томайка Тиллман

15:30-17:00 “Эмэгтэйчүүд ба ардчилал” бүгд хуралдаан
Байр: - Төрийн ордны Их танхим
Оролцох хүний тоо: - 350- 400
Ажлын хэл: - монгол, англи
Модератор: - Литвийн Гадаад хэргийн сайд Линас А.
Линкевискус
Панелист: - Финляндын Хууль зүйн сайд хатагтай Анна- Маяа
Хенриксон
- Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Соёл, спорт, аялал жуулчлалын сайд Ц.Оюунгэрэл
- Нигерийн ГХЯ-ны Төрийн сайд Виола Адаку Онвулири
- АСТОУХ-ийн АНД-н бүсийн захирал Эндрю Эллис
- Арабын эмэгтэйчүүдийн Альянс ТББ-ын тэргүүн Сахар Талаат
- Мексикийн Парламентын гишүүн Адриана Г.Карилло

17:00-18:30 АОХН-ийн Ази, Номхон далайн орнуудын Гадаад хэргийн сайд нарын
уулзалт

Байр: - ГХЯ-ны “Зөвшилцөл” танхим
Оролцох хүний тоо: - 45-50 (урилгаар оролцоно )
Ажлын хэл: - англи5
Хуралдааны дарга: - Гадаад харилцааны сайд Л.Болд
Зохион байгуулагч: ТҮГЭС С.Бадрал
19:00-20:30 Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг хүндэтгэлийн дайллага хийнэ
Байр: Чингис хаан зочид буудал
Оролцох хүний тоо: 700 хүн, урлагийн тоглолттой
Зохион байгуулагч: Элчин сайд О.Дамбийням

4 дүгээр сарын 29, Даваа гараг
07:30-08:15 Төлөөлөгчид Төрийн ордонд ирнэ.Хуралдааны танхимд суудлаа эзэлнэ.
08:15-08:25 Төлөөлөгчдийн тэргүүн нар дурсгалын зураг авахуулна
Байр: Эзэн Чингис хааны хөшөөний өмнө
Оролцох хүний тоо: 80-90
Зохион байгуулагч: ГХЯ-ны ДЁА

08:30-10:00 АОХН-ийн Сайд нарын 7 дугаар Бага хурлын нээлт

Байр: Төрийн ордны Их танхим
Оролцох хүний тоо: 800
Ажлын хэл: монгол, англи
Нээлтийн хуралдааны дэг:
Хуралдааны дарга: Гадаад харилцааны сайд Л.Болд
Тэргүүлэгчдийн ширээнд суух хүмүүс:
- Монгол Улсын Ерөнхийлөгч Ц. Элбэгдорж
- Тайландын Ерөнхий сайд Йинлак Чинават
- Коста Рикагийн Тэргүүн Дэд Ерөнхийлөгч Альфио Пива Месен
- Нигерийн Дэд Ерөнхийлөгч Намади Самбо
- Европын Комиссын Дэд Ерөнхийлөгч Катринь Аштон
- НҮБ-ын ЕНБД-ын орлогч Кассым-Жомарт Токаев
- Нобелийн шагналт Аунг Сан Суу Чий
- Нобелийн шагналт Таваккол Карман
- АОХН-ийн ЕНБД Мариа Лайсснар
Хуралдааны хөтөч: Б. Бямбасайхан

Үг хэлэх хүмүүс:
§ Гадаад харилцааны сайд Л.Болд хуралдааныг нээж үг хэлнэ.
§ Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж үндсэн илтгэл тавина
§ Тайландын Вант Улсын Ерөнхий сайд Йинлак Чинават
§ Бүгд Найрамдах Коста Рика Улсын Тэргүүн Дэд ерөнхийлөгч Альфио Пива Месен
§ Мьянмарын парламентын гишүүн, Нобелийн шагналт Ан Сан Суу Чий
§ НҮБ-ын ЕНБД-ын орлогч Кассым –Жомарт Токаев
§ Европын Комиссын Дэд ерөнхийлөгч Катринь Аштон
§ Нигерийн Дэд Ерөнхийлөгч Намади Самбо

§ Нобелийн шагналт Таваккол Карман
§ АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обамагийн видео мэндчилгээ
§ АОХН-ийн ЕНБД Мариа Лайсснар
§ Гадаад харилцааны сайд Л.Болд хуралдааныг завсарлуулж үг хэлнэ.

10:00-11:30 “Иргэний нийгэм, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөнд учирч
буй аюул” сэдэвт төр, иргэний нийгмийн хамтарсан хуралдаан

Байр: - Төрийн ордны Их танхим
Оролцох хүний тоо: - 600 орчим
Ажлын хэл: - монгол, англи
Модератор: - Канадын ГХЯ-ны Парламентын нарийн
бичгийн дарга, Төлөөлөгчдийн танхимын
гишүүн Дипак Обрай
Панелист: - Шведийн Гадаад хэргийн сайд Карл Билдт
- Словакийн Шадар сайд бөгөөд Гадаад хэргийн сайд Мирослав Лайчак
- Чехийн Шадар сайд бөгөөд Гадаад хэргийн сайд Карел Шварценберг
Индонезийн Гадаад хэргийн сайд Марти М.Наталгева
- Not-for-Profit Law олон улсын ТББ-ын Гүйцэтгэх захирал Дуглас Рутзэн
- НҮБ-ын Тусгай илтгэгч Майна Киаи

Хуралдааны нээлт дээр НҮБ-ын хүний эрхийн асуудал хариуцсан Дээд комиссар хатагтай Нави Пиллайгийн видео үгийг дамжуулна.
Зохион байгуулагч: Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хүний эрх, иргэний оролцооны
бодлогын зөвлөх Ч.Сосормаа

11:30-12:45 Сэдэвчилсэн салбар хуралдаанууд эхэлнэ
“Ардчиллын боловсрол”

Байр: - Төрийн ордны А танхим
Оролцох хүний тоо: - 120
Орчуулга: - монгол, англи
Модератор: - БНСУ-ын Гадаад хэргийн дэд сайд Чо Таеул
Панелист: - Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр
- Энэтхэгийн Гадаад хэргийн төрийн сайд Э.Ахамед
- АНУ-ын ТНБД-ын Ахлах зөвлөх Томайка Тиллман
- Европын Ардчиллын сангийн Гүйцэтгэх захирал Йержи Поминановски
- АОХН-ийн төлөөх зөвлөлийн Ерөнхийлөгч Роберт ЛаГамма
- Польшийн “Солидарити сан” ТББ-ын тэргүүн К.Штановски
- Балбын Гадаад хэргийн Дэд сайд Дурга П. Баттарай
Зохион байгуулагч: АОХН-ийн Ажлын албаны зөвлөх Д.Гансүх

“Авилга ба ардчилалд учирч буй бусад аюул”
Байр: - Төрийн ордны Б танхим
Оролцох хүний тоо: - 120
Орчуулга: - монгол, англи
Модератор: - Авилгын эсрэг олон улсын Академийн
Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Мартин
Кройтнер
Панелист: - Польшийн Гадаад хэргийн сайд Радослав Шикорски
- Монгол Улсын Хууль зүйн сайд Х.Тэмүүжин
- Унгарын Гадаад хэргийн асуудал эрхэлсэн төрийн сайд Золт Нэмэт
- АОХН-ийн Парламентын форумын ЕНБД Матьяс Йорси
- ДЭЗЧУ-ын Авилгын эсрэг түншлэл санаачлагын Тэргүүн захирал Е.Дэжински
Зохион байгуулагч: ГХЯ-ны ГЭЗГ-ын Дэд захирал А.Төмөр

“Арабын хаврын хоёр жил: сургамж ба сорилтууд”
Байр: - ГХЯ-ны Зөвшилцөл танхим
Оролцох хүний тоо: - 120
Ажлын хэл: - монгол, англи
Модератор: - Энхтайвны олон улсын хүрээлэнгийн
Гүйцэтгэх захирал Тэржэ Роэд- Ларсен
Панелист: - Нобелийн шагнал Таваккол Карман
- Чехийн Шадар сайд бөгөөд Гадаад хэргийн сайд Карел Шварценберг
- АНУ-ын Төрийн департаментын Туслах нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Узра Зеяа
- Европын Комиссын Дэд Ерөнхийлөгч Катринь Аштон
- Тунисын Гадаад хэргийн сайд Отман Жаранди
- Египетийн ТББ-ын төлөөлөгч Азза Камел
- Иракийн төлөөх ТББ-уудын эвслийн төлөөлөгч Хашим Ал-Ассаф
Зохион байгуулагч: ГХЯ-ны БТСГ-ын Дэд захирал Г.Амартүвшин

“Ардчилал ба Мянганы хөгжлийн зорилтууд”

Байр: - Blue Sky зочид буудлын хурлын танхим
Оролцох хүний тоо: - 120
Ажлын хэл: - монгол, англи
Модератор: - Норвегийн Гадаад хэргийн сайд Эспен Б.Эйде
Панелист: - АНУ-ын Төрийн департаментын Туслах нарийн бичгийн
дарга Сара Менделсон
- Бутаны Ерөнхий сайдын тусгай элч Даго Цэрэн
- Эль Сальвадорын Гадаад хэргийн сайд Хюго Мартинез Бонилла
- Ардчилал, сонгуулийн туслалцааны олон улсын хүрээлэнгийн ЕНБД Видар Хелгесэн
Зохион байгуулагч: ГХЯ-ны ОУБГ-ын Дэд захирал В.Өлзийбаяр

“Онлайн болон хэвлэлийн эрх чөлөө”
Байр: - Blue Sky зочид буудлын хурлын танхим
Оролцох хүний тоо: - 120
Ажлын хэл: - монгол, англи
Модератор: -
Панелист: - Шведийн Гадаад хэргийн сайд Карл Билдт
- Латвийн ГХЯ-ны Парламентын нарийн бичгийн дарга Викторс Макаровс
- ТББ-ын төлөөлөгчид:
Зохион байгуулагч: ГХЯ-ны ХөОГ-ын Дэд захирал Т.Батцэцэг

12:50-14:10 Өдрийн зоог
§ Төрийн ордны А,Б танхимд хуралдсан төлөөлөгчид Төрийн ордны 4 дүгээр давхрын зоогийн газарт (Хариуцагч: ГХЯ-ны ДЁА)
§ “Арабын хаврын хоёр жил: сургамж ба сорилтууд” сэдэвт хуралдааны төлөөлөгчид ГХЯ-ны Номин танхимд (Хариуцагч: ГХЯ-ны ДЁА)
§ Blue Sky зочид буудалд хуралдсан төлөөлөгчид тэр буудлынхаа зоогийн танхимд (Хариуцагч: ГХЯ-ны ДЁА)

14.00-14.30 Гадаад хэргийн сайд нар Монгол Улсын Ерөнхийлөгчид
бараалхана

Зохион байгуулагч: Хариуцагч: ГХЯ-ны ДЁА
14:40-15:50 Хаалтын ёслол
Байр: Төрийн ордны Их танхим
Оролцох хүний тоо: 600-
Ажлын хэл: монгол, англи

Тэргүүлэгчдийн ширээнд суух хүмүүс:

- Монгол Улсын Ерөнхийлөгч Ц. Элбэгдорж
- Коста Рикагийн Тэргүүн Дэд ерөнхийлөгч Альфио Пива Менес (испани)
- Нигерийн Дэд ерөнхийлөгч Намади Самбо
- Европын Комиссын Дэд ерөнхийлөгч Катринь Аштон
- Эль Сальвадорын Гадаад хэргийн сайд Хюго Рожер Мартинез Бонилла
- Польшийн Гадаад хэргийн сайд Радослав Шикорски
- Нобелийн шагналт Аунг Сан Суу Чий
- Нобелийн шагналт Таваккол Карман
- АОХН-ийн төлөө Зөвлөлийн Ерөнхийлөгч Роберт ЛаГамма

Хуралдааны хөтөч:

14:40-15:10 Үг хэлэх хүмүүс
§ Гадаад харилцааны сайд Л.Болд хуралдааныг нээж үг хэлнэ
§ Эль Сальвадорын Гадаад хэргийн сайд Хюго Рожер Мартинез Бонилла үг хэлнэ
§ 5 чуулга уулзалтын төлөөлөгч тус бүр дараахь дарааллаар 3 минут өмнөх өдрүүдийн үйл ажиллагааны илтгэлээ танилцуулна. Үүнд:
- Иргэний нийгмийн чуулга уулзалтын төлөөлөгч
- Парламентын чуулга уулзалтын төлөөлөгч


- Эмэгтэйчүүдийн чуулга уулзалтын төлөөлөгч
- Бизнесийн чуулга уулзалтын төлөөлөгч
- Залуучуудын чуулга уулзалтын төлөөлөгч
- Дэлхий дахины залуучуудын видео илгээлт

§ Улаанбаатарын тунхаглалыг батлана.

15:10-15:25 Геремекийн шагнал гардуулах ёслол

- Польшийн Гадаад хэргийн сайд Радослав Шикорски үг хэлж, Аунг Сан Суу Чий-д шагнал гардуулна
- Аунг Сан Суу Чий үг хэлнэ

15:25-15:35 Пальмерын шагнал гардуулах ёслол

- АОХН-ийн Зөвлөлийн Ерөнхийлөгч Роберт ЛаГамма шагнагсдыг зарлаж, шагналыг Гадаад харилцааны сайд Л.Болд гардуулна.

15:35-15:40 АОХН-ийн тугийг дараагийн дарга орон Эль Сальвадорт шилжүүлэх
ёслол

15:40-15:50 Албан ёсны хаалтын ажиллагаа
15:50-16:05 Хэвлэлийн бага хурал
Байр: Төрийн ордны Б танхим
Оролцох хүний тоо: 100 (Хэвлэл, мэдээлэлийн төлөөлөгчид)
Ажлын хэл: монгол, англи, испани
- Монгол Улсын Гадаад харилцааны сайд Л.Болд – 5 минут үг хэлнэ.
- Эль Сальвадорын Гадаад хэргийн сайд Хюго Рожер Мартинез Бонилла 5 минут үг
хэлнэ.
- Асуулт, хариулт
Зохион байгуулагч: ГХЯ-ны МГСХ-ийн дарга Д.Энхтайван

15:55-16:05 Төлөөлөгчид Монгол Улсын Ерөнхийлөгчтэй дурсгалын зураг авахуулна.
Байр: Эзэн Чингис хааны хөшөөний өмнө
Оролцох хүний тоо: гадаадын бүх зочид төлөөлөгчид
Зохион байгуулагч: ГХЯ-ны ДЁА

16:10-17:30 Урлагийн тоглолт

Байр: Соёлын төв өргөө
Оролцох хүний тоо: 700
Зохион байгуулагч: ГХЯ-ны ДЁА

18:00-19:30 Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хүндэтгэлийн дайллага хийнэ

Байр: Sky Resort цогцолбор
Оролцох хүний тоо: 800-1000
Зохион байгуулагч: Элчин сайд О.Дамбийням

4 дүгээр сарын 30, Мягмар гараг

Хоёр талын айлчлал, уулзалтууд хийгдэнэ.
Зарим орны төлөөлөгч буцна.

5 дугаар сарын 1, Лхагва гараг

Зарим орны төлөөлөгч буцна
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш