Ах дүү Царнаев нар Нью-Йоркт Манхэттены төвд террорист ажиллагаа явуулах боломжийг судлаж үзэж байсан тухай Бостоны марафон гүйлтийн үеэр террорист ажиллагаа явуулсан ялаар яллагдаж байгаа Жохар Царнаев мөрдөн байцаагчдад мэдүүлэг өгөхдөө мэдэгджээ.
Жохарын хэлснээр тэр Манхэттены төв хэсэгт Таймс-сквер талбайд үлдсэн тэсрэх зэвсгээ хэрэглэх боломжийг Тамерлан ахтайгаа хамт авч үзсэн аж. Энэ нь санал төдий зүйл байсан. Энэ саналыг ямар нэг тодорхой төлөвлөгөө болгож хувиргаагүй гэж мөрдөн байцаагчид өгүүлэв.
Харин Нью-Йорк хотын засаг дарга Царнаевынхны санаархлыг мэдснийхээ дараа терроризмтэй тэмцэх боломжоо өргөжүүлэхийг хотын цагдаагийн газарт уриалжээ. Жохар Царнаев өөрийг нь баривчлах үеэр шархдсан хийгээд одоо эмнэлэгт эмчилгээ хийлгэж байна. Тамерлан ах нь цагдаа нартай буудалцаж амь үрэгджээ.