Тайландын Ерөнхий сайд Ийнлак Чинават Монгол улсад айлчлах айлчлалын үеэрээ УИХ-ын эмэгтэй гишүүдийн бүлэгтэй уулзлаа. Уулзалтын үеэр Ийнлак Чинават хэлсэн үгэндээ "эмэгтэй улс төрчийн замнал маш хүнд замыг туулан гарч ирдэг учраас улс улсын эмэгтэй улс төрчид бие биенээ дэмжих нь зайлшгүй" гэжээ.
Тэрээр Тайланд улсад эмэгтэйчүүдийг хөгжүүлэх сан байгуулан энэхүү сангийн хөрөнгөөр улс төр, бизнесийн салбарт хүчээ үзэх эмэгтэйчүүдийг дэмжих, эмэгтэйчүүдийг чадваржуулах сургалт зохион байгуулах зэрэг ажлуудыг хийдэг талаар ярив. Мөн "СТОП центр" нэртэй төвийн тухай дурдаж, уг төвөөр насанд хүрээгүй жирэмсэлсэн охидууд болон төрөл бүрийн асуудалтай охид, эмэгтэйчүүдэд туслалцаа үзүүлдэг тухай ярилаа.
УИХ-ын эмэгтэй гишүүдийн бүлгийн дарга Л.Эрдэнэчимэг хэлэхдээ: Дэлхийн шилдэг манлайлагч эмэгтэйчүүдийн нэг болох Тайландын Ерөнхий сайд та манай оронд зочилсноор Монголын мянга мянган охид бүсгүйчүүдэд эмэгтэй манлайлагчийн үлгэр дууриал болж, нийгэмд эзлэх тэдний байр суурийг бэхжүүлэхэд томоохон үүрэг гүйцэтгэх болно. Мөн энэ мөчөөс удахгүй Монгол улс эмэгтэй Ерөнхий сайд, эмэгтэй Ерөнхийлөгчтэй болох эхний шат тавигдлаа гэж тэмдэглэв.