logo
Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо

Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо

2013/04/29
Засгийн газрын ээлжит хуралдаанаар 20 гаруй асуудал хэлэлцэж, дараах шийдвэрүүдийг гаргалаа.  2013 оны хаврын тариалалтад зориулж улсын нөөцөөс 4100 тн улаан буудайн үр гаргана. Нэг тонныг нь 600 мянган төгрөгөөр худалдана.

 ·      “Ажилтай, орлоготой Монгол хүн” үндэсний хөтөлбөрийн ажлын төлөвлөгөөг баталлаа. Хөтөлбөрийн хүрээнд 150 мянган хүний ажлын байр бий болгох зорилт тавьж байна.  

·      Цэрэг техникийн хамтын ажиллагааны тухай Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийн төслийг дэмжин, тус хэлэлцээрт гарын үсэг зурах эрхийг Батлан хамгаалахын сайдад олголоо. 

·      УИХ-ын гишүүн С.Ганбаатарын  санаачлан боловсруулсан “Компанийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай” хуулийн төслийг зарчмын хувьд дэмжиж, Засгийн газрын гишүүдийн саналыг төсөл санаачлагчдад уламжлахаар боллоо.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш