Зөвлөлдөх уулзалтад бүс нутгийн 15 орны сайд нар, төлөөлөгчдийн тэргүүн нар оролцож, Монгол Улсын санаачилгыг сайшаан дэмжиж, Ази, Номхон далайн Гадаад хэргийн сайд нарын зөвлөлдөх уулзалтыг 2 жилд нэг удаа хийж байхаар санал нэгтэй шийдвэрлэв. Мөн Монгол Улсын санаачилгаар үүсгэн байгуулагдаж байгаа Азийн иргэний нийгмийн сүлжээний төлөөлөгчид тус хуралд оролцож, шинээр бий болж байгаа бүсийн байгууллагаа танилцуулан, бүс нутгийн засгийн газруудтай хамтран ажиллахаа илэрхийлснийг Сайд нарын зөвлөлдөх уулзалтаас дэмжив.
Үүнээс гадна Монгол Улсын Ерөнхийлөгч Ц. Элбэгдорж БНСУ-ын Ерөнхийлөгчтэй хамтран дэвшүүлсэн Ардчиллын төлөөх Азийн Түншлэл санаачилгыг хэрэгжүүлэх асуудлаар цаашид үргэлжлүүлэн зөвлөлдөхөөр тогтлоо.
Зөвлөлдөх уулзалтын төгсгөлд Гадаад харилцааны сайд Л.Болд 2014 онд болох Ази, Номхон далайн Хүнс, хөдөө аж ахуйн чуулганд тус бүс нутгийн Гадаад хэргийн сайд нарыг оролцоно хэмээн найдаж байгаагаа илэрхийлэв.