logo
1 хоног 10 цагт дунджаар 190 өргөдөл, гомдлыг шийдвэрлэжээ

1 хоног 10 цагт дунджаар 190 өргөдөл, гомдлыг шийдвэрлэжээ

2013/04/29
Нийслэлийн иргэдээс өнгөрсөн долоо хоногт  / 04.22-04.28 / нийт 870 өргөдөл, гомдол ирүүлсэн байна. Эдгээрээс “Лавлагаа, мэдээллийн төв”-ийн  “Call center-1200”  тусгай дугаарын утсаар ирсэн 199 өргөдөл, гомдлын  39-ийг нь, нийслэлийн  www.ub1200.mn цахим хуудсаар ирсэн 19 өргөдөл, гомдлын  3-ыг нь, шинэчлэлийн Засгийн газрын  “11-11”  төвд  ирсэн 196 өргөдөл, гомдлын 45-ыг нь , “Иргэдийг хүлээн авах төв”-д ирсэн 266 өргөдөл, гомдлын 57-г нь, нийслэлийн харъяа байгууллагуудад ирсэн 190 өргөдөл, гомдлын 46-г нь тус тус шийдвэрлэжээ. Иргэдээс ирсэн дээрх өргөдөл, гомдлыг дунджаар 1 хоног 10 цаг 34 минутад шийдвэрлэсэн байгаа бол шийдвэрлэгдээгүй 680 өргөдөл, гомдол шийдвэрлэх шатандаа байна. Нийт өргөдөл, гомдлыг төрлөөр нь ангилвал Барилга барих хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэх тухай 61, Хог цэвэрлэгээ, тээвэрлэлтийн тухай 44, Барилга байгууламжид хаяг, дугаар олгох тухай 40, Барилга байгууламжийг зөрчилтэй эсэхийг шалгуулах 28, Цахилгаан, дулаан, усан хангамжийн шугам сүлжээний тухай 24, Худаг, ус гаргах тухай 22, Авто замын засвар, үйлчилгээний тухай 21, Газар өмчлөх, эзэмших, ашиглах хүсэлтийн тухай 21 өргөдөл, гомдол тус тус иржээ гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш