АНУ-ын эрх баригчид нь Бостоны халдлагад сэжиглэгдэж байгаа Жохар Царнаевтай 2012 онд Нью-Йоркийн Таймс цэцэрлэгт гудамжинд гэрэл зураг авахуулсан танилуудыг нь саатуулжээ. Тэд бол Массачусетс мужийн суралцдаг Нью-Бэдфорд хотод амьдардаг Казахстаны оюутнууд ажээ. Мөрдөн байцаагчид ах, дүү Царнаевынхныг халдлага зохион явуулахад хамсаатнаар оролцсон эсэхээр байцаалт явуулах аж. Пүрэв гарагт Нью-Йорк хотын дарга Блумберг мэдэгдэхдээ: Царнаевынхан Бостоны халдлагын дараа Таймс цэцэрлэгт дэлбэрэлт зохиохоор төлөвлөж байсан гэжээ. Түүний ярьснаар, энэ мэдээг мөрдөн байцаагчдад Жохар Царнаев өөрөө хэлжээ.