Монголын Залуучуудын Холбоо, “Залуу удирдагч” сан хамтран “Next Stop-2012” “Оны Залуу” улс төрч, эдийн засагч бизнесмен шалгаруулж, тус наадмыг 20 дах жилийн ойд сэргээн тэмдэглэсэн. Тэгвэл 05-р сарын 07-нд “Оны Залуу”-гаар шалгарсан Нийгэм, улс төрийн салбарын “Оны залуу”, Хууль зүйн сайд Х.Тэмүүжин, Эдийн засаг, бизнесийн салбарын “Оны залуу”, Монголын бизнесийн зөвлөлийн дарга Б.Бямбасайхан нар уламжлал ёсоор Төрийн ордонд ганцхан удаа лекц уншихаар болжээ. Энэхүү лекцэнд оролцох сонирхолтой залуучуудыг бүртгэж авч байгаа гэнэ. Хэрвээ та тус лекцэнд оролцохоор бол өөрийн овог нэр, утас, регистрийн дугаараа бүртгүүлээд МЗХ-ны event@myf.mn онлайн хаягаар эсвэл 99176546 дугаарын утсанд холбогдож урилгаа авах юм байна. Оюутан залуучуудтайгаа уулзах “Оны Залуу”-гаар шалгарсан 2 эрхэм аль хэдийнээ ямар сэдвээр лекц уншихаа бэлдээд эхэлчихсэн гэсэн шүү.