Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэг /АОХН/-ийн Сайд нарын YII бага хурал өнөөдөр Төрийн ордны Их танхимд эхэллээ. Дэлхийн 104 орныг төлөөлөн ирсэн хүндэт зочид төлөөлөгчид дүүрэн цугласан хуралдааны танхимын тэргүүлэгчдийн ширээнд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Тайландын Ерөнхий сайд Йинлак Чинават, Коста Рикагийн Тэргүүн Дэд Ерөнхийлөгч Альфио Пива Месен, Нигерийн Дэд Ерөнхийлөгч Намади Самбо, Европын комиссын Дэд ерөнхийлөгч Катрин Аштон, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч Кассым-Жомарт Токаев, Нобелийн шагналт Ан Сан Су Чи, Нобелийн шагналт Товаккол Карман, Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн Ерөнхий нарийн бичгийн дарга Мариа Лайсснар нар уригдан суудлаа эзэлсэн байв.
Хурлын дарга УИХ-ын гишүүн, Монгол Улсын Гадаад хэргийн сайд Л.Болд хүндэт зочид, төлөөлөгчдийг танилцуулаад Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг индэрт урилаа. Ерөнхийлөгч үгийнхээ эхэнд түүний урилгыг хүлээн авч Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн Сайд нарын ээлжит бага хуралд хүрэлцэн ирсэн хүндэт зочид, төлөөлөгчдөд талархал илэрхийлээд хурлын үндсэн илтгэлийг тавьсан юм.
Дараа нь Тайландын Ерөнхий сайд хатагтай Йинлак Чинават, Нобелийн шагналт, ардчиллын бэлэг тэмдэг хэмээн нэрлэгдэх болсон хатагтай Ан Сан Су Чи нарын зэрэг төлөөлөгчид илтгэл тавьсан юм. Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн Сайд нарын YII бага хурал амжилттай болж өнөдөрлөлөө.