logo
Монголын эдийн засгийн талаархи үнэн мэдээллүүд гарна

Монголын эдийн засгийн талаархи үнэн мэдээллүүд гарна

2011/08/31
Монголын нийгэм, эдийн засгийн талаарх үнэн зөв, бодит мэдээллүүдийг эмхэтгэж “The Report: Mongolia 2012” лавлах товхимлыг гаргах гэж байгаа олон улсад нэр хүндтэй Оксфорт Бизнес Групп, Монголын Бизнесийн Зөвлөлтэй хамтран ажиллахаар болжээ.
    Тус хоёр байгууллагын судлаачдын баг Монголын Гадаад хөрөнгө оруулалт, гадаад худалдааны агентлагтай хамтран манай улсын бизнесийн орчны өөрчлөлтийн талаарх гол мэдээллүүд дээр ажиллах юм байна.
Монголын Бизнесийн Зөвлөл нь монголын болон гадаадын хөрөнгө оруулагчдыг төлөөлдөг бөгөөд Монголд хөрөнгө оруулалт, худалдааг дэмждэг байгууллага юм байна. Мөн тус байгууллага нь бизнесийн төлөөлөгчдийг Засгийн газрын гишүүдтэй уулзуулж, манай нийгэм, эдийн засагт тулгамдсан асуудлуудыг хэлэлцэх форум зохион байгуулдаг ажээ.
Монголын эдийн засгийн хөгжлийг баримтжуулахдаа цэцэглэн хөгжиж буй уул уурхайгаас гадна бусад хөгжиж байгаа салбаруудыг ч тод томруун харуулах болно гэж Оксфорд Бизнес Группын Монголыг хариуцсан захирал Анне Деларю хэлсэн байна. Тэрбээр мөн “Бидний анхны лавлах тайлан Монголын уул уурхайн салбарын тухай их хэмжээний мэдээллүүдийг оруулах нь маргаангүй. Гэхдээ бид мөн Монголын Засгийн газрын хэрэгжүүлж буй шинэчлэлийн үр дүнд хөгжиж байгаа бусад уул уурхайн бус салбаруудыг ч хамруулах болно” гэжээ.
Анне Деларю Монголын Бизнесийн зөвлөлийг хамтран “The Report: Mongolia 2012” лавлах товхимлыг хамтран хийх гэж байгаад баяртайгаар хэлээд, Монголын Бизнесийн Зөвлөл нь Монголын эдийн засгийн өөрчлөлтүүдийг хярхай мэдэрдэг байгууллага гэж хэлсэн байна.
Харин Монголын Бизнесийн Зөвлөлийн тэргүүн Лауренс Мелшэрс “Монгол оронд гарч байгаа боломж нөхцлийн талаарх бизнесийн шинэлэг, үнэн зөв мэдээ мэдээллийг эрж байгаа дэлхийн хөрөнгө оруулагчид ОБГ-ийн тайланг таатайгаар хүлээн авах болно” хэмээн хэлсэн байна. Тэрбээр мөн “Бид “The Report: Mongolia 2012” лавлах товхимолыг гаргахад Оксфорд Бизнес Групптай хамтран ажиллах болсонд баяртай байна. Монгол дахь хөрөнгө оруулалт урьд хожид байгаагүй түвшинд хүрч байгаа энэ цагт зах зээлийн бүх талын мэдээ мэдээлэл, дүн шинжилгээ нь бизнесийн хөгжлийн амжилтад чухал ач холбогдолтой. Оксфорд Бизнес Групп Монгол орныг ирээдүйн хөрөнгө оруулалтын нэгэн халуун цэгээр онцлон Улаанбаатар хотноо суурин газраа нээн ажиллаж байгаа нь сайшаалттай гэжээ.

Сэтгэгдэлүүд

Дээш