logo
Иргэний нисэхийн нэр томьёо, тодорхойлолтын анхны стандарт батлагдлаа

Иргэний нисэхийн нэр томьёо, тодорхойлолтын анхны стандарт батлагдлаа

2013/12/02
Иргэний нисэхийн салбарт 2013 онд шинээр боловсруулан батлуулахаар төлөвлөсөн “Иргэний нисэх. Ерөнхий нэр томьёо, тодорхойлолт” MNS:2013 стандартыг Стандартчиллын үндэсний зөвлөлийн 2013 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн хурлаар хэлэлцүүлэн батлууллаа.

Монгол Улсын нэгдэн орсон иргэний нисэхийн холбогдолтой 17 гэрээ, конвенци болон Олон улсын иргэний нисэхийн байгууллага (ICAO)-ын стандарт, зөвлөмжийн нэр томьёо, тодорхойлолт, Иргэний нисэхийн тухай хууль, иргэний нисэхийн 63 багц дүрэмд орсон нэр томьёо, тодорхойлолтыг “Иргэний нисэх. Ерөнхий нэр томьёо, тодорхойлолт” MNS:2013 стандартад тусгасан.

 Иргэний нисэхийн салбарт хэрэглэгддэг олон улсын нэр томьёо, нэршлийг нэг мөр ойлгон хэрэглэх 720 нэр томьёог монгол, англи, орос хэл дээр болон монгол хэл дээрх тодорхойлолтын хамт гаргасан бөгөөд “Иргэний нисэх. Ерөнхий нэр томьёо, тодорхойлолт” MNS:2013 нь заавал мөрдөх стандарт юм. “Иргэний нисэх. Ерөнхий нэр томьёо, тодорхойлолт” MNS:2013 стандартын 720 нэр томьёо, тодорхойлолтоос Иргэний нисэхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд тусгаж, мөн Иргэний нисэхийн багц дүрэм, холбогдох дүрэм, журам, зааварт үе шаттайгаар өөрчлөлт оруулах юм.

Сэтгэгдэлүүд

Дээш