logo
“Эзэнт гүрний соёлын дурсгалууд” баримтат цуврал цэнхэр дэлгэцнээ...

“Эзэнт гүрний соёлын дурсгалууд” баримтат цуврал цэнхэр дэлгэцнээ...

2013/12/02
"Соёл, Спорт, Аялал жуулчлалын Яам", "Соёл, Урлаг хөгжүүлэх сан", "Тархан Суурьшсан Монголчууд" Байгууллага хамтран бүтээж байгаа "ЭЗЭНТ ГҮРНИЙ СОЁЛЫН ДУРСГАЛУУД" Баримтат цуврал 2013 оны 12дугаар  сараас эхлэн МҮОНТ-ийн дэлгэцээр үзэгчдэд хүргэж эхэллээ. 

         “Эзэнт гүрний соёлын дурсгалууд” телевизийн баримтат цуврал нь Монголын эзэнт гүрний байлдан дагууллын үеэс Монгол дээдсийн зарлигдан  байгуулсан эдүгээ хилийн чанадад байгаа соёлын дурсгалуудыг үндэсний хэмжээнд сурталчилан таниулах зорилготой юм.

     Тархан Суурьшсан Монголчууд байгууллагын олон жилийн судалгаа, шинжилгээ, эрэл хайгуул болох Монгол дээдсийн зарлиг, санаачилгаар байгуулсан уран барилга, хот байгуулалт, гар урлал, чимэглэлийн урлаг, шинжлэх ухаан, соёлын дурсгалуудыг судлан сурвалжилж, баримтат түүхэн бүтээл болгон үндэсний хэмжээнд толилуулах ажлыг"Соёл, Спорт, Аялал жуулчлалын Яам", "Соёл, Урлаг хөгжүүлэх сан"дэмжиж хамтран бүтээснээр ийнхүү хилийн чанад дах Монгол соёлын дурсгалуудын талаар нэг сэдэвт телевизийн баримтат цуврал мэргэжлийн түвшинд бүтээгдэж, үндэсний хэмжээнд толилуулагдах гэж байгаа билээ.
          
Бид хүндлэх агуу өвөг дээдэстэй,
Бахархах арвин өв соёлын дурсгалтай,
Бүтээх сайн сайхан ирээдүйтэй МОНГОЛЧУУД

Сэтгэгдэлүүд

Дээш