logo
Баярын захидал харилцан солилцов

Баярын захидал харилцан солилцов

2013/12/06

Монгол Улс, Канад Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ойг тохиолдуулан хоёр улсын Төр, Засгийн тэргүүнүүд болон Гадаад харилцааны сайд нар баярын захидал харилцан солилцов.

Канад Улсын Амбан захирагч Эрхэмсэг ноён Дэвид Жонстон Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид ирүүлсэн захидалдаа “...Канад Улс, Монгол Улс нь боловсрол, худалдаа, батлан хамгаалах, энхийг сахиулах зэрэг өргөн хүрээнд түншлэлийг жинхэнэ утгаар нь хөгжүүлж чадсан. Баяр жаргалтай, хүнд хэцүү ямар ч цаг үед Канад Улс үргэлж Монгол Улстай хамт байх болно. Дараагийн 40, түүнээс ч олон жил хамтран ажиллацгаая...” гэжээ.

Харин Гадаад хэргийн сайд Жон Бэйрд “...Канад, Монгол Улс өнгөрсөн 40 жилийн хугацаанд худалдаа, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг бэхжүүлж, иргэд хоорондын солилцоог нэмэгдүүлэхийн сацуу олон талт хамтын ажиллагааны хүрээнд ч харилцаагаа амжилттай өргөжүүлж байна. Цаашид ч олон улсын тавцанд тэр дундаа ЕАБХАБ, НҮБ-ын хүрээнд идэвхтэй хамтран ажиллах болно” гэж Гадаад харилцааны сайд Л.Болдод илгээсэн захидалдаа дурджээ.

Сэтгэгдэлүүд

Дээш