logo
“Нийслэлийн залуус” лекцэнд урьж байна

“Нийслэлийн залуус” лекцэнд урьж байна

2014/10/24

Их хотын залууст мэдлэг боловсрол гэдэг хамгийн чухал зүйл. Их хотыг бүрдүүлж, чимж, байгаа хүмүүс бол залуус байдаг. Монголын ирээдүй болсон залуус мэдлэгээрээ өрсөлдөж, боловсролоороо зиндаархах эрин үе айсуй. Нэг үеэ бодвол залуус спиртыг биш спортыг сонгож, дэмий сэлгүүцэхийн оронд сонирхлын клубуудэд нэгдэж, чөлөөт цагаараа лекц сонсох сонирхлоо хөгжүүлэхэд анхаарах гээд оюундаа хөрөнгө оруулах бүхий л чиглэлээр өөрийгөө хөгжүүлж байна.

Монголын Залуучуудын Холбоо залуучуудыг мэдлэг боловсролтой, манлайлагч, эх орныхоо хөгжилд цэцэглэлтэд гар бие оролцоход уриалах, идэвхижүүлэх, чөлөөт цагийг нь зөв өнгөрүүлэхэд чиглэсэн олон ажлуудыг шат дараалалтайгаар зохион байгуулж байгаа бөгөөд “Залуу хүн” лекц, МЗХ-ны дэргэдэх сонирхлын клуб байгуулж байгаа юм.

Нийслэлийн 375 жилийн ойн хүрээнд МЗХ оюутан залуусыг “Нийслэлийн залуус” лекцэнд урьж байна. Лекцийг МЗХ-ны дэргэдэх Залуучуудын гэр бүлийн хөгжлийг дэмжих хорооны дарга Б.Оюун-Эрдэнэ “Гэр бүлийн үнэ цэнэ үүрэг хариуцлага” сэдвээр, Монголын Ураг, Удам, Уламжлалын холбооны ерөнхий зохицуулагч Ж.Түвдэндорж “Монгол уламжлал” сэдвээр лекц уншиж залуустай нээлттэй ярилцах юм байна. Лекц 10-р сарын 29-нд 16:30 цагт МЗХ-ны залуус танхимд зохион байгуулагдах юм байна.

 

Сэтгэгдэлүүд

Дээш