logo
Жингээ хассан Англичуудын хэтэвч зузаарах уу?

Жингээ хассан Англичуудын хэтэвч зузаарах уу?

2014/10/28
Илүүдэл жинтэй Англичууд эрүүл мэнддээ анхаарч, жингээ хассаныхаа төлөө удахгүй бэлэн мөнгө болон бусад төрлийн урамшуулал авдаг болж магадгүй байна. CNN-ийн мэдээлснээр Их Британийн NHS буюу Эрүүл Мэндийн даатгалын сангийн удирдлагууд илүүдэл жингээ хаяж, эрүүл хэв маягаар амьдарч буй ажилтнуудаа шагнаж урамшуулсан компаниудыг дэмжихээр зэхэж байгаа юм. Тус улсад хамгийн олон хувь хэвлэгддэг The Sun сонины нэрийдсэнээр "Фунтыг Фунтээр" хэмээх санаачлага нь NHS санд төвлөрөх ёстой төсөв мөнгө дутагдалтай байгааг шийдэх зорилготой төлөвлөгөөний нэг хэсэг юм байна.

Тус сангийн удирдлагууд засгийн газраас 8 тэрбум фунт стерлингийн санхүүжилт хүсэхээр төлөвлөсөн бөгөөд үлдсэн шаардлагатай хөрөнгийг босгохдоо илүүдэл жинтэй холбоотой өвчлөлд зарцуулдаг мөнгөө хэмнэх зэрэг арга хэмжээ авах ажээ. Албан ёсны статистик мэдээллээр насанд хүрсэн Их Британичуудын бараг гуравны хоёр нь илүүдэл жинтэй, эсвэл хэт таргалалттай байдаг байна.

РАЛЬДИЙ.А /shuum.mn/
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш