Казахстаны яруу найрагч, хөгжмийн зохиолч Курмангазы Сагырбайулыг Оросын яруу найрагч Александр Пушкинтэй халуун дотноор үнсэлцэж буйгаар дүрсэлсэн зурагт хуудас гаргасан зар сурталчилгааны агентлагийг их хэмжээний мөнгөөр торгосон байна. Havas Worldwide Kazakhstan хэмээх тус агентлаг 34 сая тэнгэ буюу 186 мянган ам.долларын торгуулийг төлж чадахгүй тул шүүхийн шийдвэрийг давж заалдана гэдгээ мэдэгджээ. Сурталчилгааны агентлагийн захирлын хэлснээр бол торгууль ногдуулах шийдвэр "утгагүй" алхам болсон аж.
Tengri мэдээллийн агентлагийн мэдээлснээр Havas агентлагт түүнчлэн үндэсний хэвлэл мэдээллээр дамжуулан уучлалт гуйхыг үүрэг болгосон байна. Маргаан дагуулсан зургийг өнгөрсөн 8-р сард олон нийтийн сүлжээнд тавьсан бөгөөд энэ нь ижил хүйстнүүдийг эсэргүүцэгч идэвхтнүүдийн дургүйцлийг хүргэжээ. Тодруулбал тус зураг Казахстанчууд болон Оросуудыг доромжилж байна хэмээн Kurmangazy Conservatory институтийн 34 албан хаагч, оюутнууд өнгөрсөн сард цагдаад гомдол мэдүүлж, тус бүр нэг сая тэнгэ нэхэмжилсэн байна. Гэхдээ Havas агентлаг хөрш Киргизстанд болсон зар сурталчилгааны тэмцээнд оролцох зорилгоор зургийг бүтээсэн, олон нийтийн хүртээл болгохоор зориогүй гэж мэдэгджээ.
РАЛЬДИЙ.А /shuum.mn/