Японы автомашин үйлдвэрлэгч Nissan Motor-ийн хагас жилийн ашиг 25%-иар өсөхөд Хойд Америкийн зах зээлд борлуулалт сайн байсан нь нөлөөлсөн байна. BBC-ийн мэдээлснээр энэ оны 3-9-р сард Nissan-ийн цэвэр ашиг $2.08 тэрбумд хүрсэн бөгөөд тус компанийн шинэ загварууд эрэлт өндөртэй байжээ. Йенийн ханш суларч буй нь ч Японы автомашин үйлдвэрлэгчдийн ашгийг нэмэгдүүлж байгааг шинжээчид онцолж байна.
Nissan 9-р сараар эцэслэсэн зургаан сарын хугацаанд 2.58 сая автомашин худалдсан нь жилийн өмнөхөөс 5.8%-иар өссөн дүн болж байгаа юм. Тус компанийн хувьд Хойд Америкт борлуулалт нь өсч, баруун Европын зах зээлд эрэлт тогтворжих хандлагатай байсан ч Японд эрэлт буурч, харин ОХУ болон бусад хөгжиж буй эдийн засагтай орнуудад нөхцөл байдал тогтворгүй хэвээр байжээ.
Японд өнгөрсөн 4-р сард худалдааны татварыг нэмэгдүүлсэн нь эрэлтийг бууруулсан бол дэлхийн автомашины хамгийн том зах зээл болох Хятадын эдийн засгийн өсөлт саарч буй нь мөн л Nissan-ийн борлуулалтад нөлөөлсөн байна.
Японд автомашин үйлдвэрлэлээрээ 2-рт бичигддэг Nissan Motor компани нь Nissan, Infinity болон Datsun зэрэг брэнд нэрээр 60 орчим загварын автомашин үйлдвэрлэдэг аж.
РАЛЬДИЙ.А /shuum.mn/