logo
АНУ-ын удирдагчид хамтарч ажиллахаа амлав

АНУ-ын удирдагчид хамтарч ажиллахаа амлав

2014/11/07
АНУ-ын Сенат дахь олонхийн бүлгийн ахлагчаар сонгогдоод буй Бүгд Найрамдах Намын Митч Макконнел болон ерөнхийлөгч Барак Обама нар Америкийн сонгогчдыг бухимдуулсан улс төрийн гацааг арилгахаа амлалаа. Бүгд Найрамдахчууд дунд хугацааны сонгуульд түүхэн амжилт гаргаж, хууль тогтоох хоёр танхимд аль алинд нь олонх болоод байна. Сенатын спикерийн суудалд суух гэж буй Митч Макконнел үр дүнтэй ажиллаж, хуулиудыг батлахаа мэдэгдсэн бол Обама ирэх хоёр жилийн хугацаанд аль болох үр бүтээмж өндөртэй ажиллахын тулд шинэ Конгресстэй хамтран ажиллахад бэлэн байна хэмээжээ. Мөн тэрээр "Бид хамтран ажиллах арга замыг олох нь гарцаагүй. Ажил хэрэгтээ гол анхаарлаа хандуулах цаг болсон" гэж мэдэгдсэн байна.

Дунд хугацааны сонгуулийн кампанит ажлынхаа үеэр Бүгд Найрамдахчууд ерөнхийлөгч Обамаг сонгосон иргэд ямар асуудлууд дээр сэтгэл дундуур байгаад гол анхаарлаа хандуулсан аж. Шинжээчдийн үзэж байгаагаар Конгрессийн хоёр танхимд ийнхүү Бүгд Найрамдах Нам олонх болсноор ерөнхийлөгч Обамад багагүй шахалт үзүүлж магадгүй байна.
Ерөнхийлөгч Обама баасан гарагт Ардчилсан Нам болон Бүгд Найрамдах Намын удирдлагуудыг Цагаан Ордонд хүлээн авч уулзана гэж BBC мэдээллээ.

РАЛЬДИЙ.А /shuum.mn/
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш