Украйны зүүн хэсгийн Донецк хотод өнгөрсөн бямба гарагт сөргөлдөгч талууд артиллерийн зэвсгээр харилцан гал нээсэн талаар BBC мэдээллээ. Тухайлбал энэхүү буудалцаан бараг найман цаг үргэлжилсэн бөгөөд босогчид болон засгийн газрын цэргүүдийн аль алиных нь байршлаас галлах чимээ сонсогдсон байна. Үүнээс нэг өдрийн өмнө ажиглагчид босогчдын хяналтаа тогтоосон хэсэгт олон тооны дугааргүй цэргийн автомашинууд явж байгааг харжээ. Босогчид ОХУ-аас зэр зэвсэг хүлээн авсан гэж үзэж байгаагаа Украйны засгийн газрын төлөөлөгч мэдэгдсэн бол Москва үүнийг үгүйсгээд байна.
Өнгөрсөн 4-р сард Оросын талыг баримтлагч салан тусгаарлагчид Донецк болон Луганскт хяналтаа тогтоосны дараа тус бүс нутагт зэвсэгт мөргөлдөөн эхэлсэн юм. Түүнээс хойш 4 мянга гаруй хүн амь үрэгдсэн бөгөөд 9-р сарын 5-нд талууд гал зогсоохоор тохиролцоонд хүрсэн ч тохиролцоо цөөнгүй удаа зөрчигдөж, олон зуун хүн амиа алдсан байна.
РАЛЬДИЙ.А /shuum.mn/