logo
Дээд шүүхийн шүүгч авлигын хэргээр шалгагдаж байна

Дээд шүүхийн шүүгч авлигын хэргээр шалгагдаж байна

2014/11/13

Панамын Дээд шүүхийн шүүгч Алехандро Монкада нь авлигын хэрэгт сэжигтнээр татан мөрдөн байцаалт явуулж, албан тушаалаас нь түр түдгэлзүүлэн гэрийн хорионд байлгаж байгаа талаар тус улсын Конгрессийн хорооноос мэдээллээ. 

Шүүгч Алехандро Монкада нь мөнгө угаасан, хууль бусаар хөрөнгөжсөн гэмт хэрэгт сэжиглэгдээд байгаа бөгөөд энэ нь Өмнөд Америкийн улсад гарч буй анхны хэрэг ажээ. Монкадаг Панамад хууль бусаар маш үнэтэй орон сууц худалдаж авсных нь дараа ийнхүү буруутган шалгах болжээ. 2020 он хүртэл Дээд шүүхийн шүүгчээр ажиллах байсан тэрээр Панамын ерөнхийлөгч асан Рикардо Мартинеллигийн үед томилогдсон бөгөөд одоогийн шинэ ерөнхийлөгч Хуан Карлос Варела түүний ширүүн өрсөлдөгч нь байжээ.

Эх сурвалж: trust.org

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш