Оросын цэргүүд энэ долоо хоногт Украйны хилийг давсан гэж NATO-ийн топ командлагч, генерал Филип Бредлов мэдэгдлээ. Мөн тэрээр "Оросын танкууд, Оросын артиллерийн зэвсэг, агаарын довтолгооноос эсэргүүцэн хамгаалах системийг хилээр нэвтрүүлж байгааг ажигласан" хэмээжээ. Үүний дараа NATO-ийн ерөнхий нарийн бичгийн дарга Йенс Столтенберг Оросын талд хандан цэргээ эргүүлэн татахыг уриалсан байна. Гэхдээ ОХУ-ын батлан хамгаалах яам Украйны зүүн хэсэг дэх салан тусгаарлагчдыг туслахаар тийш цэргээ илгээсэн гэсэн мэдээллийг эрс үгүйсгэжээ.
Европын Аюулгүй Байдал, Хамтын Ажиллагааны Байгууллага 4,000 гаруй хүнийг амийг авч одоод буй Украйны хямрал улам даамжрах бодит эрсдэл нүүрлээд байгааг анхааруулаад байгаа юм. BBC-ийн мэдээлснээр Оросын талыг баримтлагч босогчдын хяналтад буй Донецк хотод лхагва гарагт сөргөлдөгч талууд артиллерийн зэвсэг ашиглан гал нээсэн байна. Мөн Луганскийн ойролцоо ч буудалцаан болсон бөгөөд Украйны армийн нэг цэрэг амь үрэгдэж, нэг цэрэг шархаджээ.
РАЛЬДИЙ.А /shuum.mn/