Чукоткын эрэгт Өмнөд Солонгосын “Orion-501” хэмээх жижиг завь живсэнээс нэг хүний амь эрсдэж, 54 хүн сураггүй болоод байна. Аврах багийнхан долоон хүнийг аварчээ. Аврагдсан хүмүүсийн дунд Индонез, Филиппин, Өмнөд Солонгос, ОХУ-ын иргэд байжээ. Амиа алдсан нэг хүн нь гадаадын иргэн юм байна.