logo
АОХН-ийн Сайд нарын бага хурал амжилттай болж өндөрлөв

АОХН-ийн Сайд нарын бага хурал амжилттай болж өндөрлөв

2015/07/27

Эл Сальвадор Улсын нийслэл Сан Сальвадор хотноо болсон Ардчилсан Орнуудын Хамтын Нийгэмлэг /АОХН/-ийн Сайд нарын 8-р бага хурал амжилттай болж өндөрлөв. Уг бага хурлын төөлөөлөгчид “Ардчилал ба Хөгжил” сэдэвт Сан Сальвадорын тунхаглалыг баталлаа.

Түүнчлэн АОХН-ийн Геремекийн нэрэмжит шагналыг Төрийн нарийн бичгийн дарга асан М.Олбрайтад олгов. Өмнө нь энэхүү шагналыг Н.Мандела, Ан Сан Су Чи зэрэг ардчиллын төлөө тууштай зүтгэлтнүүд хүртэж байжээ. АОХН-ийн Сайд нарын 9 дүгээр бага хурлыг АНУ даргалахаар болов.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш