logo
Хятадын экс-даргын туслахад холбогдох авлигын хэрэг прокурорт шилжив

Хятадын экс-даргын туслахад холбогдох авлигын хэрэг прокурорт шилжив

2015/08/03
Коммунист намын гишүүн, экс даргын туслах байсан Лин Жихуа / Ling Jihua /- гийн авлигын хэрэг прокурорт шилжсэн болохыг Хятадын төрийн мэдээллийн Синхуа агентлаг мэдээллээ.

Нэгэн цаг үед Хятадын дарга асан Ху Жинтао / Hu Jintao /-гийн ойрын туслах байсан түүнийг намаас хөөж, гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй тул хууль хяналтын байгууллагад шалгуулахаар шилжүүлсэн хэмээн Синхуа агентлаг өмнө нь мэдээлж байсан билээ. Өөрөөр хэлбэл, намын Төв хорооны мэдэгдлийг иш татан “Коммунист намын дүрэм, улс төрийн хариуцлагыг ноцтой зөрчсөн Лин Жихуад мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байгаа” гэж өнгөрөгч оны 12 дугаар сард мэдэгдэж байсан юм.

Харин түүний эсрэг үүсгэсэн хэрэг прокурорт шилжсэн гэдэг нь шүүх хурал удахгүй болж, хэрэгт буруутай болохыг нь тогтоож, хорих ял ногдуулах нь бараг л баталгаатай болсон гэсэн үг юм.

2012 оны 3 дугаар сард Хятадын нийслэл Бээжин хотод хүү нь Ferrari-гийн ослоор нас барсны дараагаас Лин Жихуагийн албан тушаал буурч эхэлсэн билээ. Өөрөөр хэлбэл, түүний хүүтэй хамт 2 эмэгтэй (нэг нь нүцгэн, нөгөө нь бараг хувцасгүй) байсан бөгөөд уг хэргээс хойш Хятадын интернет хэрэглэгчид намын гишүүний хүү 5 сая юань (800000 ам. доллар орчим)-аар үнэлэгдэх Ferrari машиныг эзэмшиж байгаа талаар маргаан дэгдээгээн асуулт тавьж эхэлсэн юм.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш