logo
Мин улсын үеийн ваар дуудлага худалдааны дээд амжилтыг эвдлээ

Мин улсын үеийн ваар дуудлага худалдааны дээд амжилтыг эвдлээ

2011/10/08
Мин улсын үед хамаарах хятад ваар 21.6 сая доллараар зарагдаж, дээд амжилт тогтоолоо. Мингийн үеийн шаазан эдлэл урьд өмнө ийм өндөр үнээр зарагдаж байгаагүй юм. Швейцарийн саятнуудын эзэмшдэг байсан ваарыг Хонг Конгод болсон дуудлага худалдаанд утсаар оролцсон, нэрээ хэлээгүй нэгэн эрхэм худалдан авчээ. 
Цэнхэр хээтэй мэйпин ваар дор хаяж 500 жилийн настай гэж үзэж байна. Sotheby's дуудлага худалдааны газрын Хонг Конг дахь худалдааг Азийн урлагийн зах зээлийн хүч нөлөөг харуулдаг гол үзүүлэлт гэж үздэг.
Дэлхийн эдийн засаг тогтворжих эсэх нь тодорхойгүй байсаар байгаа энэ үед энэхүү ваар ийнхүү дээд үнээр зарагдлаа. Гэхдээ зарагдахгүй байгаа томоохон бүтээлүүд ч байгаа аж.
Энэхүү ваар нь Швейцарийн ах дүүс Зуеллигийн 50 гаруй жил цуглуулсан хятад ваарнуудын Meinyintang цуглуулгад багтаж байсан юм.
Э.АМАР

Сэтгэгдэлүүд

Дээш