logo
Д.Мөнх-Эрдэнэ: Хөгжим бол миний нүд... Тиймээс би урлагт хайртай

Д.Мөнх-Эрдэнэ: Хөгжим бол миний нүд... Тиймээс би урлагт хайртай

2015/11/18

“Редакцийн зочин” булангийнхаа энэ удаагийн зочноор ирэх сарын 2-нд “Тусгаар тогтнолын ордон”-ы тайзнаа өөрийн анхны бие даасан тоглолтоо толилуулах гэж буй залуу дуучин, СТА Д.Мөнх-Эрдэнийг урилаа. Тэрбээр хоёрхон настайдаа нүдний хорт хавдар гэх аймшигт өвчнөөр өвдөж, хорвоог харалгүй өдийг хүрсэн ч өөрийн хүсэл мөрөөдлөөрөө дэлхий ертөнцийг “зурж” явна.   

-“Хуран цугласан нөхөд минь буцлаа
Хурынх шиг нулимс нүдийг минь бүрхлээ
Хун хундаа дасдгийн адилаар
Хүн хүндээ дасдаг юм байж дээ”
гэх дууг мэдэхгүй хүн ховор байх. Та энэ дууг их сайхан дуулсан байна лээ. Манай уншигчдад өөрийгөө товч танилцуулаач?

-Намайг Д.Мөнх-Эрдэнэ гэдэг. 1984 онд Орхон аймгийн Эрдэнэт хотод төрсөн.

-Саяхан “Хүсэл биелнэ” цомгийнхоо нээлтийг хийсэн. Харин тун удахгүй “Хүсэл биелнэ” тоглолтоо толилуулах гэж байна. Тоглолт хэзээ, хаана болох вэ. Бэлтгэл хэр хангагдаж байна?
-Өдөр бүрийг л тоглолтынхоо бэлтгэл ажилд зарцуулж байна. Тоглолтынхоо бүх ажлыг өөрөө гардан хийж байгаа учраас зав зай муутай. “Хүсэл биелнэ” тоглолт маань ирэх арванхоёрдугаар сарын 2-нд “Тусгаар тогтнолын ордон”-д болно.

-Анхны цомог, анхны тоглолтоо хоёуланг нь “Хүсэл биелнэ” гэж нэрлэжээ?
-Ер нь уран бүтээлчдийн хүсэл мөрөөдөл нь нэгдүгээрт цомогтой болох, хоёрдугаарт өөрийн гэсэн бие даасан тоглолтоо хийх байдаг байх. Миний хувьд ч гэсэн анх дуулж эхлэхээсээ л тоглолтоо олон түмэндээ хүргэнэ гэж бодож, төлөвлөж ирсэн. Тиймдээ ч ийнхүү анхны бие даасан тоглолтоо хийх гэж байна.

-Цомогт хичнээн дуу багтсан бэ?
-Нийт 12 дуу орсон. 1990-ээд онд хараагүйчүүдийн “Цагаан шөнө” гэх хамтлаг байлаа. Тус хамтлагийн дуучин МУГЖ С.Хүрэлбаатарын дуулж байсан “Хайрын сарнай”, “Найзууд” гээд их сайхан дуунууд байдаг. Тэр хоёр дууг өөрийн энэхүү цомогтоо шинэчлэн дуулж оруулсан байгаа. Үүнээс гадна “TI” хамтлагтайгаа хамтран дуулсан хэд хэдэн уран бүтээл мөн багтсан.

-Тоглолтод урилгаар ямар ямар уран бүтээлч оролцох вэ?   
-Тоглолтод маань ихэвчлэн миний уран бүтээлтэй холбогдож байгаа хүмүүс оролцож байгаа. Тодруулбал, поп дуучин, МУГЖ Ж.Уранчимэг, харааны бэрхшээлтэй дуучдын томоохон төлөөлөл болсон МУГЖ Ч.Амаржаргал эгч, мөн СТА Т.Дэлгэрмөрөн, хос дуучид болох Б.Болд, Э.Чулуунчимэг нараас гадна “Outlaw” хамтлаг оролцоно.  

-“Аж богдын харуул” дууг дуулсан байсан. “Хүсэл биелнэ” цомогт орсон уу?  
- Ерөнхийдөө хуучны, олны чихэнд хоногшсон сайхан дуунуудыг энэхүү цомогтоо оруулсан гэж ойлгож болно. “Аж богдын харуул” дуу цомогт ороогүй. Сүүлд Т.Бат-Оргил ахаас дуулах албан ёсны эрхийг нь аваад дуулж, клипжүүлсэн байгаа.

Үргэлжлэлийг ЭНДЭЭС уншина уу...

Сэтгэгдэлүүд

Дээш