logo
Нүүр хувиргадаг програм зохион бүтээжээ

Нүүр хувиргадаг програм зохион бүтээжээ

2011/10/12
“Биелэгдэшгүй даалгавар” киноны фэнүүд, шүтэн бишрэгчдэд дуулгах сайхан мэдээ байна. Холливудын алдарт жүжигчин Том Круизийн тоглосон уг кинон дээр тагнуулч залуу хэд хэдэн хүний дүрд нүүрний багийн тусламжтайгаар хувирдаг билээ. Тэгвэл нүүрээ солих үзэгдэл өнөөгийн техник технологи хөгжсөн эрин зуунд асуудалгүй болжээ. Гэхдээ дижитал орчинд шүү дээ. Испанийн авьяаслаг уран бүтээлч, зохион бүтээгч Артуро Кастро нүүрээ хүссэнээрээ сольж хувиргаж болдог компьютерийн программ зохион бүтээжээ. Жишээ нь үзэсгэлэнт бүсгүй Парис Хилтон, Кубын дарангуйлагч Фидель Кастро, Большевик хувьсгалч Владимир Ильич Ленин, 60-аад оны сайхан бүсгүй Мерилин Монро зэрэг дэлхийн алдартай хүмүүсийн нүүрийг өөрийн нүүрэн дээрээ тохируулж хувиргаж болох юм байна. Хамгийн гол нь нүүрний арьс, эд эрхтэн хаашаа л хөдөлнө хувиргасан дүрс яг өөрийн арьс шиг дагаж хөдөлнө. Харин үсээ яаж өөрчлөхөө та өөрөө мэд.         
“Би одоохондоо нүүр хэсгийг хувиргах программ зохиогоод байна. Цаашид үс, толгой, өмссөн хувцас бүр арын фоныг ч өөрчилж болох юм. Хүмүүс миний хувирсан байгаа царайг хараад айж цочмоор юм гэж боддог байх. Гэхдээ энэ чинь дижитал техник технологийн дэвшил шүү дээ” гэж уран бүтээлч Артуро Кастро ярьсан байна. Одоо удахгүй HALLOWEEN буюу бие биеэ айлгадаг, этгээд дэгжин хувцсаар гангардаг бидний нэрлэж заншсанаар Мангасын баяр ойртож байна.  Артуро Кастрогийн маскны эрэлт хэрэгцээ нэмэгдэх нь ойлгомжтой юм.
Shuum.mn

Сэтгэгдэлүүд

Дээш