logo
Сайд болоод тойрогтоо юу хийсэн бэ...

Сайд болоод тойрогтоо юу хийсэн бэ...

2011/10/11
Чөлөөт мэдээллийн Шуум.мн сайтын Олон өнцөг булан “Үндэсний мэдээ” сонины уншигчдад хүрч байгаа билээ. Энэ удаад ЭМ-ийн сайд, УИХ-ын гишүүн С.Ламбаагийн өнцгүүдийг хүргэж байна.

Өнцөг №1: Малчин ард Самбуугийн 6 дахь “уран бүтээл”... Өнөр бүл
Өнцөг №2: Оюутан явлаа, эдийн засагч боллоо, цэргийн албанд суга татагдав... Сэхээтэн хүн алзахгүй 
Өнцөг №3: Бичээчээр эхэлж, сурвалжлагчаар албаа дүүргэсэн... Хэлээгүй юу..?
Өнцөг №4: Хар нялхаараа “хонтоорлож”, төрийн албыг хаширтал нь хашсан... Авьяас аа гэж
Өнцөг №5: Ажлын туршлагатай, нухлуулаад сурсан гэж өөрийгөө үнэлдэг... Хальт онгирох нь хааяа ашигаа өгдөг л юм
Өнцөг №6: Эрхүүд декан хийж элдэвлэж явсан... Өнөөх л туршлага өөд татсан нь тэр
Өнцөг №7: Ариун Буддаг ногоон дарь эхтэй нь шүтнэ... Бараг л хувраг
Өнцөг №8: Сайн ”дуучин”... Улсын тэргүүний уран сайханч
Өнцөг №9: Сордог хор, сархадгүй бол “бааранд” наргиж цэнгэхээс хэзээ ч буцахгүй... “Хар санаа хайр сэтгэл”
Өнцөг №10: Эдийн засгийг шог зургаас илүү сонирхож яваагүй... Насны кайф
Өнцөг №11: Шогоосоо урваад уран зураач болсон... Ганган хүнд гархи нэмэр
Өнцөг №12: Мөнгөнд дуртай, увайгүй улс төрч биш гэнэ... Өөрөө үүнийг хэлсэн байна лээ
Өнцөг №13: Авто тээврийн инженер, эдийн засагч маань эрүүл мэндийг толгойлогч болсон... Амбиц
Өнцөг №14: Сайд болоод гэртээ “хонох”-оо больсон... Ажил ихтэй хань минь
Өнцөг №15: Эрүүл мэндийг даргалаад УИХ-д дуу нь гарахаа больсон... “Сү” муухай хараад байгаа юмаа
Өнцөг №16: Салбар нь сайдын ачаар сайн яваа гэгддэг... Харин ард түмэн арай өөр юм хэлдэг
Өнцөг №17: Сайд эмчлүүлэхээр Солонгосыг зорив... Эрүүл мэндийн салбар үнэхээр сайн юмаа
Өнцөг №18: Сайд болоод тойрогтоо юу хийсэн бэ... Мөнгө л мэднэ ш дээ
Өнцөг №19: Архангайн эмнэлгүүд нийслэлийнхээс хувь илүү болсон... 2012 халаасанд
Өнцөг №20: “Сү” сайд өөрөө Эрүүл мэндийг эдийн засгийн голдиролд оруул гэсэн ш дээ... Санаж байна түүнийг хонгор минь..?
Өнцөг №21: УИХ-ын гишүүнээр гурав нахив... Энэ бол ард түмний үнэлгээ
Өнцөг №22: УИХ-ын хамгийн үглээ, олон хууль боловсруулж, олон асуулт асуусан... Н.Ганбямбыг хол хаяна аа
Өнцөг №23: Тоймгүй олон сонгуульт ажилтай... Нийгмийн идэвхээрээ Гиннест бичигдэнэ
Өнцөг №24: “Онц тээвэрчин”, Гавьяат багш, Оны тэргүүний түшээ... Юм юмны захтай
Өнцөг №25: Бие даасан шог зургийн үзэсгэлэнтэй...  Амжилт хүсье

Э.БОЛОр www.shuum.mn
Эх сурвалж: Үндэсний мэдээ сонин



Сэтгэгдэлүүд

Дээш