logo
Филиппиний жагсагчид АНУ-ын тэнгисийн хүчнийг эсэргүүцэн жагслаа

Филиппиний жагсагчид АНУ-ын тэнгисийн хүчнийг эсэргүүцэн жагслаа

2011/05/19
Филиппиний жагсагчид АНУ-ын тэнгисийн цэргийн хүчний хөлөг онгоц Филиппинийн эрэгт ирсэнийг эсэргүүцэн жагслаа. Тэд мөн ерөнхийлөгчөө  АНУ-ын утсан хүүхэлдэй болж байгааг эсэргүүцсэн байна.
 
АНУ-ын тэнгисийн цэргийн хүчний Карл Винсон гэдэг агаарын хөлөг тээвэрлэгч онгоц Филиппиний эргийн ойр ирсэнийг эсэргүүцсэн Филиппиний хэсэг эсэргүүцэгчид АНУ-ын элчин сайдын яамны өмнө жагсжээ. Тэд Филиппинийн нутаг дэвсгэрийн аюулгүй байдалд америкчууд халдаж байна гэж үзэн жагсаж байгаа нь энэ юм байна. Жагсагчид мөн Visiting Forces Agreement  буюу АНУ-ын тал тухайн бүс нутагт цэргийн сургуулилт хийхийг зөвшөөрсөн хоёр улсын хоорондын гэрээг эсэргүүцсэн байна.  Филиппинийн зүүний чиг баримжаатай улс төрийн хүчнийхэн АНУ нь Филиппинийн нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хүндэтгэхгүй байна гэж үзэж байна. Бүлгийн удирдагч “АНУ нь,  Пакистан болон бусад улс орны нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг үл хүндэтгэн нэвтэрч ордог. Түүнтэй адил Филиппинийн тусгаар тогтносон байдлыг хүндэтгэлгүй усан хилийг давж орж ирсэн. Америкчууд хэдийгээр терроризмын эсрэг тэмцэж байна гэдэг боловч, эцсийн дүндээ өөрсдийнхөө, цэрэг, стратеги, эдийн засгийн ашиг сонирхлоо л тухайн бүс нутагт хамгаалдаг” гэжээ.  Филиппинийн эрэг дээр ирсэн АНУ-ын тэнгисийн хүчний Карл Винсон гэдэг агаарын хөлөг тээвэрлэгч онгоцон дээрээс Осама Бин Ладенг далайд оршуулсан юм. Америкийн хөлөг онгоцыг Филиппинийн эрэгт ямар ч саадгүйгээр нэвтрүүлснийг Жагсагчид Филиппинийн ерөнхийлөгч АНУ-ын утсан хүүхэлдэй, бууны нохой болж байна гэж шүүмжилсэн байна.
 

Сэтгэгдэлүүд

Дээш