logo
Өмнөд Солонгосын биеэ үнэлэгчид эсэргүүцлээ илэрхийлэн жагсчээ

Өмнөд Солонгосын биеэ үнэлэгчид эсэргүүцлээ илэрхийлэн жагсчээ

2011/05/19
Цагдаа нар эмсийн хүрээлэнгүүдийн эсрэг арга хэмжээ авч байгааг эсэргүүцсэн олон зуун биеэ үнэлэгч өчигдөр Сөүл хотын улаан дэнлүүний дүүргийн ойролцоо жагсаал хийжээ. Тэдний зарим нь өөрсдийгөө галдан шатаах гээд чадаагүй байна. 
Нүүр, биеэ будсан эмэгтэйчүүд голцуу 400 хүн дөрвөн цаг орчим эсэргүүцлээ илэрхийлэн жагссан бөгөөд тэд амьдрах эрхийг минь баталгаажуул хэмээн хашгирч байжээ. Нэг хэсэгт дотуур хувцаснаас өөр хувцас өмсөөгүй 20 орчим жагсагч бие рүүгээ шатдаг шингэн асгаж, өөрсдийгөө шатаахаар оролдсон байна. Харин бусад нь тэдний энэ үйлдлийг зогсоожээ.  Жагсаалын дараа жагсагчид болон цагдаа нарын дунд бага зэрэг зодоон үүссэн ч хэн нэгэн хүн хүндээр гэмтэж шархадсан тухай мэдээлэл гараагүй байна. 
Нэрээ хэлэхээс татгалзсан нэгэн жагсагч хэлэхдээ цагдаа нар бидний эсрэг арга хэмжээ  авдаг, үүнээс болоод нууцаар биеэ үнэлэх явдал нэмэгдэж байна гэжээ. 
Өмнөд Солонгос биеэ үнэлэхийг хуулиар хориглодог, засгийн газар үүний эсрэг арга хэмжээг тогтмол авдаг хэдий ч мөнгөний төлөө бусадтай бэлгийн хавьталд орох явдал энэ улсад нилээд газар авсан байдаг аж. 
Энэхүү жагсаалаас хэдэн долоо хоногийн өмнө Өмнөд Солонгосын албаны хүмүүс бусадтай бэлгийн хавьтаlд орохын тулд мөнгө төлөх сонирхолтой хүмүүсийг холдуулахын тулд  эмсийн хүрээлэнгүүдийн ойролцоо машинтай цагдаа нарыг эргүүлд гаргах болжээ. 
Орчуулсан: Э.АМАР
 

Сэтгэгдэлүүд

Дээш