Өнөөдөр аргын тооллын 2016 оны долоодугаар сарын 17. Ням гараг. Билгийн тооллын XVII жарны "Муу нүүрт" хэмээгч Гал бич жилийн Зуны адаг хөхөгчин хонь сарын шинийн 13. Адъяа гараг. Гар одтой, долоон улаан мэнгэтэй, цагаан хулгана өдөр.
Барилдлага: Үхэх
Шүтэн барилдлага: Авахуй
Суудал: Ус
Өдрийн наран 5 цаг 11 минутад мандан, 20 цаг 41 минутад жаргана. Тухайн өдөр луу, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, гарагийг тахих, хүүхэд үрчлэн авах, хур оруулах, дарханы үйлд сайн. Улааны үйл, төлөг тавих, морь уралдах, хиншүү хярвас гаргахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал жаргал ирнэ хэмээжээ.
* * *Өрнийн зурхай * * *
Хонь (3/21-4/19)
Бүх анхаарал зугаа цэнгэлд төвлөрнө. Амьдралын замд тохиолдох жижиг саад тотгоруудыг хялбархан даван туулна. Сэтгэлдээ таарсан эд зүйлс худалдан авна. Олон зүйлс худалдан авах хэрэггүй. Хэдийгээр хямдрал нь ашигтай мэт санагдавч, чанар муутай бараа байж болзошгүй.
Үхэр (4/20-5/20)
Өнөөдөр орлогын шинэ эх үүсвэр хайх үйл ажиллагааны шинэ төрөл эрхлэхэд амжилт олохыг од эрхэс амлаж байна. Эрчүүд сэтгэл түгшээсэн асуудлууд, нэгэн хэвийн мэт амьдралд санаагаа чилээнэ. Энэ нь эргээд шинэ танилуудтай болоход хүргэж алсдаа олон хүндрэл учруулна. Энэ өдөр гэр бүлийнхэнтэйгээ салхинд гарч, голын эрэг дээр идэвхтэй амрахад таатай.
Хамтатгах (5/21-6/21)
Идэвхитэй амрах олон нийтийн арга хэмжээ зохион байгуулах, хурал цуглаан спортын арга хэмжээнд оролцоход таатай байна. Харин сүмд очих, харанхуй газраар явах зэргийг өнөөдөр тэвчээрэй. Амьдралын эрч хүч, илүүдэл энерги дэмий чалчаа яриа, хэрүүл уруул хийхэд бүү үр. Өнөөдрийг аль болох үр ашигтай өнгөрөөх хэрэгтэй. Үүний тулд найз нөхдийнхөө саналыг сонс.
Мэлхий (6/22-7/22)
Энэ өдөр хайртай хосуудын амьдрал нөхөрсөг дотно байна. Дотны хүн тань таны найдвартай ар тал болж, ирээдүйд итгэх итгэлийг бадрааж өгнө. Дотны хүмүүсийн саад бэрхшээлүүд аяндаа алга болно гэж бодолгүйгээр тэдний анхны хүсэлтээр тусал. Таныг юу сэтгэл хангалуун болгодог талаар дахин нэг бодож үзээрэй. Өөрөө өөрийгөө сайн ойлгож, оройг тухтай амарч өнгөрөө.
Арслан (7/23-8/22)
Энэ өдрүүдэд таны толгойд гялалзсан санаа орж ирэх ба үүнийг та амьдралд хэрэгжүүлбэл бахдам сайхан амжилт гаргах нь дамжиггүй. Харин өнөөдөр өөрийгөө болон бусдыг амраах үүднээс ой тайга руу явах, эсвэл уул хаданд авирахыг зөвлөж байна. Энэ ордны эрчүүдийн урам хугарна. Амжилтад хүрэхийн тулд стратеги төлөвлөгөө боловсруулж түүнийгээ хамт олонтойгоо хэрэгжүүлэх нь зохилтой.
Охин (8/23-9/22)
Энэ бол хувь тавилан, уйтгар гунигийн хатуу хэмжүүртэй хачин жигтэй өдөр. Хэрэв биеийн хүч чинь бага зэрэг суларч байгаа бол өөрт чинь сайхан мэдрэмж төрөхгүй л болов уу. Хязгаарлах хүчин зүйлс, бэрхшээлээс болж хувийн болон мэргэжлийн хамтрагчтайгаа зөрчилдөнө. Олон нийттэй харьцах шаардлагатай ажилтай хүмүүсийн хувьд таагүй өдөр байх магадлалтай. Хэрэглэгчийн санал гомдлын талаар хурдан аргаар хэмжээ авах нь хорогдлыг бууруулна.
Жинлүүр (9/23-10/22)
Үр бүтээл гаргахад тохиромжтой цаг. Нэр хүнд олно. Шинэ ажил эхэлж болно. Эрч хүч гарга. Бусдын санаачилгад тэвчээргүй хандах зэрэг нь хамтран ажиллагсад, түншийн харилцааг ярвигтай болгоно. Дамын наймаа, мөрийтэй тоглоомоор бүү хөөцөлд. Гагцхүү та зугаа цэнгэлтэй холбоотой аливаа ажлаас багагүй мөнгө олж болох юм.
Хилэнц (10/23-11/21)
Нарийн эсвэл эрсдэлтэй наймаа, хэлэлцээр зэргийг хойш тавих хэрэгтэй өдөр. Осол эндэл, гай, учирал нь олдохгүй зүйлс цуварч даралтыг чинь маш их ихэсгэнэ. Гэхдээ тайван, биеэ барьж, өөрийгөө хянах юм бол санаа зовоосон асуудлууд шийдэгдэх гэж нэг их удахгүй. Юуны түрүүнд урам зоригтой байх хэрэгтэй. Сэтгэл хөдөлгөм хэд хэдэн боломж завшаан байна. Ямар нэг шинэ зүйлийг туршиж үзэхээс ичих хэрэггүй.
Нум (11/22-12/21)
Энэ өдөр мөнгө орж ирэх боловч хадгаламжруу тань эсвэл түрийвчнээс тань хялбархан урсаад алга болно гэдгийг санаарай. Хөлсөө урсгаж олсон мөнгөө үрэлгүйгээр хадгална гэдэг танд амаргүй байх боловуу. Оюуны хөдөлмөр хийх, богино хэмжээний сургалтанд хамрагдах эсвэл ямар нэгэн харилцаа холбоо тогтооход үр дүн нь сайн байх болно.
Матар (12/22-1/19)
Өнөөдөр энэ ордны эрчүүдэд авьяас билгээрээ од мэт гялалзаж, өөрт байгаа бүх чадвараа гаргах боломж бий болно. Харин ажил хэргийн шинэ төсөл бодож олох, эхлүүлэхийг хүсэж байгаа таны ажлын хамтрагч, аль эсвэл нөлөө бүхий хүний тус дэмжлэгийг авна гэдгийг од эрхэс онцолж байна. Ямар нэгэн шийдвэр гаргахдаа анхаарал болгоомжтой бай.
Хумх (1/20-2/18)
Салхинд гарах, холбоо тогтоох, аялахад тааламжтай өдөр. Өнөөдөр та хэд хэдэн шинэ харилцаа тогтоох бололтой. Эдгээр хүмүүс таны цаашдын амьдралд тодорхой нөлөө үзүүлж, ул мөрөө үлдээх болно. Таны амьдралд нөлөө бүхий хүн орж ирэх бөгөөд чухам түүний туслалцаатайгаар та амжилтанд хүрэх магадлалтай. Эрүүл мэнддээ анхаар. Хүнд хоол идэх, согтууруулах ундаа хэрэглэхээс татгалз. Хэрээс хэтэртэл идэх нь эрүүл мэндэд ноцтойгоор нөлөөлнө. Танихгүй хүнтэй үг сөргөх эсвэл дотны хүнтэйгээ ам мурийхийг цээрлэ. Од эрхэс таны талд байгаа ч заримдаа ялалт ялагдлаас дор байх нь бий.
Загас (2/19-3/20)
Тайван өдөр. Та маш сайн судалгаа шинжилгээ хийснээр амжилтанд хүрэхэд бэлэн байна. Маш олон шалгалт судалгаа ирэх болно. Мэргэжлийн хүнтэй хэлэлцээр хийхэд саад учрахгүй. Хямд үнээр чанартай бараа худалдан авах боломж гарч ирнэ. Энэ амралтын өдрөө гадуур гарч цэвэр агаар амьсгалах хэрэгтэй. Алжаал ядаргааг тань тайлах зүйлсийг ол.