logo
Улаанбаатарт өдөртөө 26 хэм дулаан

Улаанбаатарт өдөртөө 26 хэм дулаан

2016/07/17
2016 оны долоодугаар сарын 17-ны 09 цагаас 21 цаг хүртэл: Үүлэрхэг. Төвийн аймгуудын ихэнх, баруун аймгуудын зүүн, говь болон зүүн аймгуудын баруун хэсгээр түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Борооны өмнө салхи түр зуур ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар 19-24 хэм, Их нууруудын хотгор болон говь талын нутгаар 29-34 хэм, бусад нутгаар 23-28 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 7-12 метр. 24-26 хэм дулаан байна.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш