logo
ЗУРХАЙ: Үс засуулахад тохиромжгүй

ЗУРХАЙ: Үс засуулахад тохиромжгүй

2016/07/28

Өнөөдөр аргын тооллын 2016 оны долоодугаар сарын 28. Пүрэв гараг. Билгийн тооллын XVII  жарны "Муу нүүрт" хэмээгч Гал бич жилийн Зуны адаг хөхөгчин хонь сарын шинийн 24. Бархасвадь гараг. Нэгэн эхийн зургаан хөвгүүн одтой, Таван шар мэнгэтэй, цагаагчин гахай өдөр.

Барилдлага: Хүчин төгсөх
Шүтэн барилдлага:
Төрөхүй
Суудал:
  Хий

Өдрийн наран 5 цаг 26 минутад мандан, 20 цаг 30 минутад жаргана. Тухайн өдөр туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлийг эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хувраг болох, багш шавьд барилдах, номын абшиг авах, шинэ гэр ба байр авах, сүм дуганыг сэргээх, нялхасын хурим хийх, хийморийн дарцаг хатгахад сайн. Газар ухах, худаг гаргах, гөлөг тэжээх, уул овоо тахихад муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй хэмээжээ.

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

* * *Өрнийн зурхай * * *


Хонь (3/21-4/19)

Таныг нэр алдар бүх нийтийн хүндэтгэл хүлээж байна. Өөрийгөө болон амжилт ололтоо бусдад харуулах сайхан боломж байна. Амжилтыг тосон ав. Сайн чанараа олонд харуулахаасаа бүү ич. Ажил хэргийн идэвхээ сайжруулж шинэ санаачлага гаргахгүй байх, урсгал ажлаа үргэлжлүүлэн хийх хэрэгтэй бөгөөд эс тэгвээс ажиллагсад буюу даргатайгаа харилцаагаа хурцатгана. Магадгүй материаллаг тал дээр багагүй хохирол хүлээнэ. Үйл явдлын таагүй явц нь санхүүгийн алдагдалд хүргэнэ.


Үхэр (4/20-5/20)

Од гарагсын нөлөөгөөр та ажил хэрэг болон амьдралд нөлөө бүхий хүмүүстэй холбоо тогтоохыг оролдох болно. Ихэнх хүмүүс олон нийтийн талбарт амжилт гаргахад хамгийн тохиромжтой үе. Томоохон албан тушаалтантай холбоо тогтоож, чухал бүлгэмд гишүүнээр орвол ашигтай. Нөгөө талаар нийгмийн болон хувийн амьдралын зааг ялгааг гаргаж сур.

 


Хамтатгах (5/21-6/21)

Уруу татагдахын эсрэг, зугаа цэнгэлээс татгалзах өдөр. Өнөөдөр таны эрүүл мэнд, ажил хэрэгт ноцтой нөлөөлөх ямар нэгэн зүйл тохиолдох бололтой. Өөрийн санаагаа хамгаалан зөрүүдлэн зөрчилдөх, хамтрагчийнхаа саналыг сонсохгүй байх нь тайван, итгэлцсэн нөхцөл байдлыг эвдэнэ. Ёс суртахууны өндөр чанарууд л зөвхөн сөрөг хандлагыг бууруулна. Гэхдээ таны сэргэлэн занг үнэлэхгүй байхын аргагүй байдал үүснэ. Нохой, муур харах эсвэл зүүдэлбэл сайны тэмдэг.
 


 Мэлхий  (6/22-7/22)   

Хянагдах аргагүй сэтгэл санаа эрч хүчтэй байж ид шидийн гэмээр сайхан өдөр болно. Энэ өдөр та хүсэн хүлээсэн асуудлынхаа хариуг эерэгээр сонсож, амьдралд ийм өдөр дахиад тохиохгүй юм шиг маш ихээр баярлана. Таны энэ баярыг гэр бүлийнхэн чинь давхар хуваалцах болно. Үдээс хойш энэ үйл явдлын эрч хүч улам нэмэгдэх бөгөөд алсын хараатай таныг Аура бүрхэвч бүрэн нөмрөн авахад та үүнийг мэдэлгүй өнгөрөөх болно. Оройн зоогтоо хэт их хүнд хоол мах идэхгүй байхыг сануулж байна.
 


Арслан (7/23-8/22)   

Өнөөдөр таны ажил хэргээ зөв төлөвлөх, хүчээ үр ашигтай хувиарлах чадвар таагүй явдлаас сэргийлэхэд тусална. Зугаалга, аялал, томилолтоор явахад таагүй өдөр. Олон нийтийн зүтгэлтэн, хуульч эмч нарт таагүй өдөр. Эрчүүдийг эрүүл мэнддээ анхаарлаа хандуулахыг зөвлөе.

 


Охин (8/23-9/22)

Оюун ухаан, сэтгэн бодох чадвар дээд цэгтээ байна. Энэ нь бэлгийн харьцаа, эрх мэдэл, хамтын нөөц бололцоонд төвлөрүүлэх анхаарлыг нэмэгдүүлнэ. Хэрэв аливааг ялгаж, салгаж, ойлгож сурах юм бол таны талд олон найз нөхөд, гэр бүлийнхэн тань байх болно. Удахгүй болох амралтын зарлага тань таны бодит байдлыг хүлээн зөвшөөрөхгүй байх үе байдаг.
 


Жинлүүр (9/23-10/22)   

Эерэг өдөр. Өдрийг туршигдсан эрүүл аргаар эхэл. Та хамгийн сайн найз, хамтрагчаа өөрийн шинээр эхлэх дасгал хөдөлгөөний дэглэмдээ нэгдүүлэхийг хүсэх тул тэдэнд хамт алхахыг уриарай. Өглөө бүр 30 минут алхах жингээ хасах зөв арга юм. Мөн эрүүл чийрэг байхын тулд бүжгийн сургалтанд хамрагдах тухай бодоод үзээрэй. Хамгийн чухал харилцаандаа өөрийн сэтгэл хөдлөлөө барьж чадахгүй байгаагаа харуулж магадгүй. Учир нь та эсвэл хамтрагч тань нийгэм эдийн засгийн салбарт ямар нэгэн хоосон горьдлоготой байна. Эрүүл ухаантай бай.


Хилэнц (10/23-11/21)   

Таны бие бүрэн өөрчлөгдөж шинэчлэгдэж байна. Илүүдэл жингээсээ салахад сайн цаг үе. Таны хоолны дэглэм маш өвөрмөц байх болно. Тэвчээр гаргаж, хэт орой хооллодог зуршлаасаа салж чадна. Зүгээр суух эсвэл хэт их ажилтай байх хэрэггүй. Амрах дасгал хийж байхыг зөвлөж байна. Өнөөдөр хумс, үсээ авч болохгүй. Хүүхдүүд, гэр бүлийн гишүүдийн эрүүл мэндэд гол анхаарлаа хандуул. Чухал шийдвэр гаргах гэж бүү яар, үүний оронд бүгдийг нэг бүрчлэн бодож тунгаа. Эрүүл мэнд хэвийн байна.


Нум (11/22-12/21)

Өнөөдөр таны биеийн хүч чадал буурна. Шинэ ажил бөгөөд шинэ төсөл хэрэгжүүлэхээ хойшлуул, харин үүний оронд хийж дуусгаагүй ажлаа дуусга. Ганцаараа ажиллавал илүү үр дүнд хүрнэ, учир нь таны хажууд байгаа хүмүүс танд саад учруулна. Бүтээлч чанар ба уран сайхны мэдрэмж нэмэгдэнэ. Өөрийн хийх дуртай зүйлдээ цаг зарцуулснаар хорвоо ертөнцийн сайхныг мэдрэх болно. Гадуур алхаж байгальтайгаа ярилц.
 


Матар (12/22-1/19)

Азтай өдөр. Зорилгоо биелүүлэхийн тулд тусламж дэмжлэг хэрэгтэй байна. Бизнесийн түншлэл тань нээлттэй байна. Энэ өдөр та амжилт гаргах боломжтой. Санхүүгийн асуудалд таатай. Хэрэв та зээл авахыг хүсч байгаа бол өргөдлөө өнөөдөр л өгөөрэй. Аливаа асуудлыг хойшлуулах хэрэггүй. Ямарваа нэгэн асуудалдаа эргэлзэх нь эрүүл зүйл биш бөгөөд танд ашиг тусаа өгөхгүй. Та аялалдаа бэлдэн, үүндээ зориулан гайхалтай зүйлийг олж чадна. Хайр сэтгэлийн маргаан даамжирч, түргэн хугацаанд үргэлжилнэ. Та цочмог уур гаргахаас болгоомжил. Энэ үдшийг бусадтай ярьж, зугаатай өнгөрөөнө.


Хумх (1/20-2/18)

Анхааралтай байх өдөр. Ажилдаа анхаарлаа хандуулж чадвал өдөр хурдан өнгөрч олон зүйлийг амжуулж чадна. Анхаарлаа төвлөрүүлэхэд цаг гаргаж өөрийгөө тайвшруул. Хэрэв хэт дарамттай байгаа мэт санагдвал хойш нэг алхаад аливаа юмыг бодитойгоор хар. Энэ өдөр таны ирээдүйн ажилд тань амжилт авчрах маш их эерэг эрч хүчийг мэдрэх болно. Үүнээс болж өөрийгөө хэт өргөмжлөх хэрэггүй.
 


Загас (2/19-3/20)

Өнөөдөр зарим хүмүүс биеэ барих аргагүй тийм нөхцөл байдал үүснэ. Таны дайсны учруулсан цохилт анхандаа бага мэт боловч үнэндээ тийм биш байгааг та анзаарах болно. Гэхдээ энэ байдал удаан үргэлжлэхгүй бөгөөд та хоёр удахгүй учраа ололцсоноор байдал эргээд хэвийн хэмжээндээ очно. Сэтгэл санаагаар унасан үедээ согтууруулах ундааг аль болох бага хэрэглэж юунд алдсан тухайгаа эргэцүүлэн бодох нь хойшид амьдралд тань тус нэмэр болно. Гэвч та аль ч үед шилдэг нь байна.

Сэтгэгдэлүүд

Дээш