logo
Улаанбаатарт өдөртөө түр зуурын бороо орно

Улаанбаатарт өдөртөө түр зуурын бороо орно

2016/07/28

Малчид, иргэдийн анхааралд: Өнөө маргаашдаа говийн бүс нутгаар, 30-наас ихэнх нутгаар нилээд хална.


2016 оны долдугаар сарын 28-ны 09 цагаас 21 цаг хүртэл: Ихэнх нутгаар үүлшинэ. Төв, говь, зүүн аймгуудын зарим газраар түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 21-26 хэм, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгаар 31-36 хэм, бусад нутгаар 26-31 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруунаас секундэд 5-10 метр. 27-29 хэм дулаан байна.


2016 оны долдугаар сарын 29-нөөс наймдугаар сарын 02-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

29-31-нд баруун, төв, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр түр зуурын бороо, 1-нд баруун аймгуудын нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Салхи 31,1-нд зарим газраар секундэд түр зуур 16-18 метр хүрч ширүүснэ. 29-нд нутгийн хойд хэсгээр сэрүүвтэр байх боловч бусад хугацаанд халж, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 10-15 хэм, өдөртөө 23-28 хэм, Их нууруудын хотгор, Орхон-Сэлэнгийн сав, говийн бүс нутаг болон Дорнод Дарьгангын тал нутгаар шөнөдөө 20-25 хэм, өдөртөө 34-39 хэм, бусад нутгаар шөнөдөө 13-18 хэм, өдөртөө 29-34 хэм дулаан байна.

Сэтгэгдэлүүд

Дээш