logo
Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо

Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо

2016/09/15

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
Үүнд:

-  Сангийн сайд Чойжилсүрэн Монгол Улсын 2017 оны төсвийн төслийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүллээ. Хуульд  заасны дагуу тухайн оны 9 дүгээр сарын 15-ны дотор дараа оны төсвийн төслийг боловсруулан Засгийн газарт танилцуулах үүрэгтэй юм.

-  УИХ-ын гишүүн Т.Аюурсайханы санаачлан боловсруулсан Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд оруулах саналаа хууль санаачлагчид уламжлахаар тогтов.

-  Шивээхүрэн боомтын төмөр замын суурь бүтэц барих төсөлд БНХАУ-ын ӨМӨЗО-ны Ардын Засгийн Ордонтой хамтран ажиллах тухай Харилцан ойлголцлын Санамж бичиг байгуулах талаар Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат Засгийн газрын хуралдаанд танилцууллаа.

-  Импортын барааны гарал үүслийн дүрмийг 2017 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс хэрэгжүүлэхээр боллоо.

 

-  Шинжлэх ухаан, технологийн үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүнийг батлав.

Сэтгэгдэлүүд

Дээш