logo
Бразилийн шоронд гарсан хүн амины хэргийг прокурорын байгууллага шалгаж эхлэв

Бразилийн шоронд гарсан хүн амины хэргийг прокурорын байгууллага шалгаж эхлэв

2017/01/13
Өнгөрсөн долоо хоногт Амазонас мужийн шоронд 56 хүн амины хэрэг гарсантай холбоотойгоор Бразилийн прокурорууд хувийн шоронгийн захиргаатай хийсэн олон сая ам.долларын гэрээг цуцлахыг шаардав. Хувийн шоронгийн Памас консорциум-тэй хийсэн гэрээнд хууль зөрчсөн зүйлүүд байна хэмээн прокурор Карлос Алмейда мэдэгдсэн байна.

Олон хүний амь нас эндсэн асуудлаас үүдэлтэй Бразилд хувийн компаниуд шоронгийн үйл ажиллагаа явуулах нь зөв эсэх талаар маргаан дэгдээгээд байна. Ялангуяа Амазонас мужийн шоронгууд 2010 оноос эхлэн зөвшөөрөгдсөн хүчин чадлаас 2 дахин хэтрүүлээд байгаа аж. Памас консорциум 2016 онд төрөөс 400 сая реал буюу 125 сая ам.долларын санхүүжилт авчээ. Памас консорциум нь Уманизаре Гестао Присионал Сервис болон Локакос Сервис гэсэн компаниудаас бүрддэг.

Уг консорциум 2015 онд 27 жилийн хугацаатай, нэг жилийн төсвийг 205 сая реал буюу 64 сая ам.доллар байхаар шоронгийн үйл ажиллагаа эрхлэх гэрээ хийж, гэрээг үзэглэхэд 198 сая реал буюу 62 сая ам.доллар авсан байна. Гэрээний үнийн дүнг өсгөсөн байж болзошгүй хэмээн прокурор Алмейда үзэж байна. Хувийн шоронгийн загвар нь буруутгах асуудал биш ч гэсэн хүчин чадлыг 3 дахин хэтрүүлсэн, хоригдлууд шинэ оны баярын үеэр оргох гэж байсан, хууль бус зэвсэг хэрэглэсэн зэргийг урьдчилан сэргийлж чадаагүйд буруутайгаа Бразилийн Хууль зүйн сайд Алехандро Моралес үгүйсгээгүй юм.

Бразилийн Прокурорын Ерөнхий газраас Амазонас, Пернамбуко, Рио Гранде ду Сул болон Рондониа дахь шоронгийн үйл ажиллагаанд шалгалт хийхээр болсон байна.

Сэтгэгдэлүүд

Дээш