logo
М.МӨНХЧИМЭГ: Энэ онд хөдөө орон нутагт гурав, Улаанбаатарт нэг салбараа нээхээр төлөвлөсөн

М.МӨНХЧИМЭГ: Энэ онд хөдөө орон нутагт гурав, Улаанбаатарт нэг салбараа нээхээр төлөвлөсөн

2017/01/16

Шинжлэх ухаан, техник технологи хөгжил санаанд оромгүйгээр хурдтай хөгжиж буй энэ үед өглөө сэрэхэд л шинэ бүүр цоо шинэ нээлтүүд угтаж “гэнэтийн бэлэг” болж ирэх болсон. Энэ удаад бид арьс гоо заслын салбарт шинэлэг үйлчилгээг үзүүлж, охид бүсгүйчүүдийн хэдийнэ танил болж амжсан нэгэн “залуу” хамт олныг зорьсон юм. Биднийг “Жаргалант” төвийн нэгдүгээр давхарт байрлах “Royal De Beuaty” арьс гоо заслын эмнэлэгт очиход гүйцэтгэх захирал М.Мөнхчимэг угтан байгууллагаа танилцуулснаар бид танилцлаа. Цэвэр цэмцгэр тохилог орчин цаанаа л тохь тухыг мэдрүүлэх ажээ. Үүдний хэсэгт үсчин ажиллах бол дараагийн өрөөнд эмчилгээний гоо байрлах аж. Эд Солонгосын “Medipeel” брэндийн гоо сайхны бүтэгдээхүүн, Польшийн Дермакол брэндийн албан ёсны борлуулагч нартай хамтран ажилладаг гэнэ.

Энэ өдрүүдэд тэдний гоо сайханчид шивээсний сургалтанд хамрагдаж байгаа сониныг дуулгаснаар яриагаа эхэллээ.

–“Royal De Beuaty” салоны хамт  олон  энэ удаад үйлчлүүлэгчдэдээ ямар бэлэг барихаар зэхэж байна вэ?

-Бид байгуулагдсан цагаасаа л эхлэн үйлчлүүлэгчдэдээ гэнэтийн бэлэг барьсаар ирлээ.  Өнгөрсөн хугацаанд салоны эхний азтан I pone 6-гийн эзэн болж байлаа. Дараа нь нэг сая болон таван зуун мянган төгрөгөнд үйлчилгээнд орох азтнуудаа шалгарууллаа. Яг одоо гэхэд Дархан, Эрдэнэт дэх салбар болон Улаанбаатарынхаа гурван салбарт сая төгрөгийн үйлчилгээнд орох эрхийн эздийг тодруулах гэж байна. Энэ мэтээр сар болгон шинэ  марктинг явуулж, үйлчлүүлэгчдэдээ бэлэг барьдаг уламжлалтай.  Удахгүй болох шинэ жилийг тохиолдуулан  спа буюу тураах багцаа санал болгож байна. Энэ багцандаа целлюлит  хөлдөөх, хайлуулах, хөлсөөр гадагшуулах үйлчилгээг үзүүлэх юм.  Үйлчилгээний маань давуу тал нь гэнэт жин хасах биш биеийнхээ бүх хэсгээрээ галбиржин турдагаараа давуу талтай юм.

-Целлюлит хөлдөөнө гэхээр сонин сонстож байна шүү?

-Мэсийн бус аргаар явагддаг энэ эмчилгээ нь өөх соруулах мэс засалтай дүйцэхүйц үр дүнг үзүүлдэг. Өөрөөр хэлбэл эргэж таргалахгүй бөгөөд целлюлит үүсдэггүйгээрээ давуу талтай. Өнөөг хүртэл хэрэглэж ирсэн тураах арга барилаас өөр бөгөөд өөхний эсийг багасгаснаар буцаж таргалуулахгүй тураах аюулгүй эмчилгээ гэж үнэлэгддэг.

Хөргөх технологи   нь цус болон бусад эсэд нөлөөлөхгүйгээр зөвхөн өөхийн эсийг хөргөж, хөлдөөх ба өөхний эсийг бага багаар задалж өгдөг. Бодисын солилцооны явцад ойролцоогоор дөрвөн долоо хоногийн дотор өөхний задарсан биетийг бага багаар гадагшлуулна.   Энд тос болон усны хөлдөх хэмийн зөрүүг ашигладаг бөгөөд хүний биед агуулагдах усны хэмийг барингаа зөвхөн өөхөн хэсгийг царцааж хөлдөөх хэмээр арьсыг хөргөнө. Үүний үр дүнд өөхний эсийн доторхи цэвэр өөхийг талстжуулж, өөхийг эсийг устгадаг. Энэхүү устгал нь физиологийн процесс апоптоз-тай адил устаж, хэсэг хугацааны дараа өөхний эс нь  гадагшилдаг тул аюулгүй, эрүүл арга болдог.

Харин өнөөх радио технологиор тухайн хэсгээ задалж өгдөг үйчилэгээ байгаа. Өөрөөр хэлбэл целлюлитийг задалж хайлуулдаг гэсэн үг юм.  Энэ эмчилгээг бүсгүйчүүд давхар өндгөвчиндөө хэрэглэхэд маш тохиромжтой. Гурав дахь санал болгож байгаа үйлчилгээ бол халуун ванн байгаа. Энэ нь саунтай төстэй. Гэхдээ хуурай саун биш л дээ. Ваннд тусгай капсулан дотор хэвтээд тодорхой хэмээр бодисын солилцоог идэвхижүүлж, хөлсөөр биеэс хорт бодисыг гадагшуулдаг.

– Ер нь целлюлит үүсэхгүй байх боломжтой юу?

-Уг нь боломжтой. Гэвч өнөөдрийн нөхцөлд боломжгүй зүйл болчихоод байна. Өөрөөр хэлбэл хүмүүсийн ажил амьдралын горим их өөрчлөгдсөн. Хоол хүнснээс эхлээд хөдөлгөөний дутагдлаас болж таргалалт ихээр нэмэгдээд байгаа юм.  Таргалалтаас сэргийлэхэд хамгийн гол нь хоолны дэглэм их чухал.

-Эрчүүдэд целлюлит үүсдэггүй гэж ярьдаг нь үнэн үү?

-Эрчүүдэд ч мөн адил үүснэ. Гэхдээ эрчүүд нь эмэгтэйчүүдийг бодвол булчингийн масс ихтэй учраас хүүхнүүдээс арай бага өртдөг гэх үү дээ.

-Таргалалтын  тухай ингээд ярихаар гэдэсний цэвэрлэгээний тухай асуухгүй дурдахгүй өнгөрч болохгүй болов уу?  

-Энэ тал дээр манайхан хэтэрхий туйлшраад байх шиг харагддаг. Гэдэсний цэвэрлээг  тогтмол хийж болохгүй. Өнөөдөр бараг л хүн бүр усан цэвэрлэгээг дур мэдэн хийх юм. Бүдүүн гэдэс чинь хүний биеийн дулааныг хадгалах үүрэгтэй. Тэгэхээр бүгдийг нь цэвэрлэчихээр биеийн дулааны хэм алдагдчихдаг байна. Уг нь туулга буюу гэдэсний цэвэрлэгээ хийхэд нарийн дэгтэй байдаг юм. Жилдээ нэг удаа намрын улиралд цэвэрлэгээг хийдэг юм. Болоогүй бас хэрэглэх эм тан, баримтлах дэг гэж бий. Ингэж уламжлалтын аргаар цэвэрлэх нь цөс, ходоод гэдсийг  маш сайн цэвэрлэдэг юм.

ДЭЛГЭРЭНГҮЙГ  ЭНДЭЭС УНШИНА УУ>>>

Сэтгэгдэлүүд

Дээш