logo
АН-ын даргын сонгуульд С.Эрдэнэ ялалт байгууллаа

АН-ын даргын сонгуульд С.Эрдэнэ ялалт байгууллаа

2017/01/30

Ардчилсан намын даргын сонгууль өчигдөр буюу 2017 оны нэгдүгээр сарын 29-ний өдөр орон даяаяр явагдаж, урьдчилсан дүн нь гарчээ. Урьдчилсан дүнгээр УИХ-ын гишүүн, АН-ын бүлгийн дарга С.Эрдэнэ ялалт байгуулсан байна.

Тус  сонгуулийн аймгуудад гарсан дүнг танилцуулбал,

НИЙСЛЭЛД:

  1. Багахангай дүүрэг - С.Эрдэнэ

  2. Баянгол дүүрэг - С.Эрдэнэ

  3. Баянзүрх дүүрэг - С.Эрдэнэ

  4. Багануур дүүрэг - Д.Эрдэнэбат

  5. Налайх дүүрэг  - С.Эрдэнэ
  6. Хан-Уул дүүрэг - С.Эрдэнэ

  7. Чингэлтэй дүүрэг- С.Эрдэнэ

  8. Сонгинохайрхан дүүрэг - Н.Алтанхуяг

ХӨДӨӨ, ОРОН НУТАГТ:

  1. Архангай аймаг - С.Эрдэнэ

  2. Дархан-Уул аймаг - С.Эрдэнэ

  3. Баянхонгор аймаг - С.Эрдэнэ

  4. Булган аймаг - С.Эрдэнэ

  5. Хөвсгөл аймаг - С.Эрдэнэ

  6. Төв аймагт - С.Эрдэнэ

  7. Завхан аймаг - Н.Алтанхуяг

  8. Баян-Өлгий аймаг - Н.Алтанхуяг

  9. Ховд аймаг - Л.Гантөмөр

  10. Говь-Алтай аймаг - Н.Алтанхуяг

  11. Хэнтий аймаг - Д.Эрдэнэбат

  12. Дундговь аймаг - Н.Алтанхуяг

  13. Өмнөговь аймаг - Н.Алтанхуяг

  14. Өвөрхангай аймаг - Л.Гантөмөр

  15. Сүхбаатар аймаг - Ж.Батзандан

  16. Сэлэнгэ аймаг - Д.Эрдэнэбат

  17. Орхон аймаг - Н.Алтанхуяг

  18. Сүхбаатар дүүрэг - Л.Гантөмөр

  19. Дорнод аймаг - Н.Алтанхуяг

  20.  Говьсүмбэр  - Л.Гантөмөр

  21. Дорноговь аймаг - Л.Гантөмөр

  22. Увс аймаг - Н.Алтанхуяг гэсэн дүнтэйгээр гарчээ.

Энэхүү сонгуулийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг өгөхөөр өнөөдөр 12.00 цагт Төрийн ордны “А” танхимд хэвлэлийн бага хурал зарлахаар төлөвлөөд байгаа аж.

Сэтгэгдэлүүд

Дээш