logo
Ажлын хэсэг Гаалийн ерөнхий газарт ажиллаж байна

Ажлын хэсэг Гаалийн ерөнхий газарт ажиллаж байна

2017/03/28
Авлигатай тэмцэх газрын даргын “Яам, агентлаг, нийслэл, дүүрэгт ажиллах удирдамж”-ийн дагуу Авлигатай тэмцэх газрын хэлтсийн дарга А.Дөлгөөнөөр ахлуулсан ажлын хэсэг Гаалийн ерөнхий газарт ажлаа эхлүүллээ.

Ажлын хэсгээс тус газрын авлигын эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилттэй газар дээр нь танилцаж, иргэдээс ирүүлсэн гомдол мэдээллийн шийдвэрлэлт, төсөв худалдан авах ажиллагаанд хяналт тавьж, авлигын эсрэг сургалт, хэлэлцүүлгийг зохион байгуулсан байна.

Мөн Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг сурталчлан таниулах, яам, агентлагийн дэргэд болон нийслэл, дүүргийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дэргэд ажиллах авлигаас урьдчилан сэргийлэх олон нийтийн дэд зөвлөлийн гишүүдийг сонгон шалгаруулах юм.

Сэтгэгдэлүүд

Дээш